Гэр хороололд бие засах газар барина

Нийслэлийн агаарыг бохирдуулагч хүчин зүйлийн нэг нь хөрс гэж үздэг. Ялангуяа зуны цагт гэр хорооллын айл өрхөд муу ус, бие засах газар хангалттай байдаггүй.

Түүнчлэн хотын захын хороолол болон зуслангийн байрууд хөрсийг бохирдуулдаг гэдгийг ч албаныхан хэлж байгаа юм.

Тиймээс эл асуудалд анхаарч ирэх зун гэхэд зуслан, ногоон бүсэд орших айл, өрхөд зориулан
арван мянгаас доошгүй бие засах газар, муу усны нүх барих аж.

Зуслангийн бие засах газар нь агааржуулагчтай, бохир соруулах тусгай суултуур зэргийг шийдсэн байх юм. Энэхүү төсөл нь нийслэлийн Засаг даргын нийгэм, эдийн засгийн зорилтод багтсан бөгөөд шаардлагатай төсвийг шийдвэрлэсэн байна.

“Нийслэл Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих