19 тусгай зөвшөөрлийг буцаан олгов
Өнгөрсөн сард Ашигт малтмалын газарт ирсэн өргөдлүүдийг хүлээн авч шийдвэрлэснээс 19 тусгай зөвшөөрлийн талбайг буцаан өгсөн байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч 12 аж ахуй нэгж байсан бөгөөд зургаан тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь буцаан олгож, 13 тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг олгохоор шийдвэрлэжээ.
Тусгай зөвшөөрлийн талбайг буцаан өгөхөөр өргөдлөө шийдвэрлүүлж чадсан аж ахуй нэгжийн тоонд “Сэлэнгэ минералс” компанийн гурван тусгай зөвшөөрөл, “Самтанморес” компанийн дөрөв, “Эрдэнэ Монгол” компанийн гурав, “Алтан рио Монголиа”, “Балин толгой майнинг”, “Шаргал маргад”, “Эм Эм Ар энд Эм”, “Хаадын эрдэнэс”, “Саудгоби коэл транс”, “Жэйвел”, “Голден крос”, “Бумбат ресорсес” компанийн тус бүр нэг тусгай зөвшөөрөл орсон байна.
URL: