Зовсон нэгнээ эргэж тойрсныг баалах нь монгол жудаг мөн үү

      

Мэдээлиийн сайтуудаар “Н.Энхбаярыг хэн хэн эргэв?” гэсэн гарчигтай, монгол хүн бичсэн гэхэд итгэхийн аргагүй нэгэн бичвэнцэр гарсныг уншаад  үнэхээр  эмзэглэв. Гарчигаас нь хараад зэвүү хүрлээ.  Хэзээ монгол хүн зовсон, шаналсан нэгнийгээ эргэж тойрохыг цээрлэдэг болоов?  Уншвал  дэндүү ядмаг, өчүүхэн атгаг санаа харагдав. Утгачилбал Н.Энхбаяр гэж хүнийг эмнэлэгт илааршуулах биш, хамгийн харгис шоронд тамлаж үхүүлэх учиртай юм байх.Түүний санаачлан байгуулсан /үнэн хэрэгтээ бусдын сүйтгэсэн МАХН-аа аварсан/ нам нь нэг хүн, нэг гэр бүлд л үйлчилж байгаа юм байх.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид  балиашигладаг news,  “24 цаг”, wikimon зэрэг сайтуудад анх тавигдсан энэхүү бичвэрээс нэвт фашизм үнэртэж байна. Н.Энхбаярыг эмнэлэгт ч байна уу, шоронд ч байна уу эргэж тойрч, асарч сувилж болохгүй. Намын нөхөд дэмжигчэд нь өмөөрч хамгаалж болхгүй гэсэн мулгуу санаа агуулсан байх юм. За бас болоогүй, хэн хэдэн удаа эргэсэн гэдгийг өдөр судар, тоо ширхэгтэй нь тавьжээ. Яасан ч мундаг завтай юм. Ухаандаа дээрх бохир цаасыг эрээчсэн нөхөр эсвэл өдөр шөнөгүй 2 дугаар  эмнэлгийн үүд сахиж, орж гарсныг толгой даран тоолж суудаг ажилтай нөхөр нь хэн нэгэн үүрэгдсэн байх нь.

Тэгвэл цалинг  нь хэн өгдөг болж таарах вэ, эсвэл Н.Энхбаярыг харгалзах үүрэгтэй ШШБЕГ-ыхан албан мэдээллийг зориуд задалсан хэрэг болж таарч байна.  Хэдэн жилийн өмнө УИХ дээр ч билүү, АН-ын ҮЗХ-ны хурал  дээр ч бил үү,  одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг гишүүн С.Эрдэнийг Н.Энхбаяртай долоон удаа уулзсан гэж хэлээд бөөн хэрүүл дэгдэж золтой л шүүхийн хаалга татаагүй. Уг нь эрх чөлөөг нь хязгаарласан хэнбугайтай ч хэн хэдэн удаа хууль, журмын дагуу уулзсан нь хувийн бөгөөд албаны нууц баймаар. Харин ч найз нөхөд, дэмжигчид нь даргыгаа зовсон цагт нь эргэж тойрохгүй бол харин ч хүнлэг бус  явдал биш үү ? Монголчуудын язгуур хүн чанараа дээдэлдэг.

“Н.Энхбаярыгаа эргэж тойрдоггүй ямар муухай юм бэ?” гэхийн оронд “Н.Энхбаярыг байнга эргэж тойроод байх юм, ямар муухай юм бэ?” гэж халаглаж байгаатай агаар нэг юм. Уг нь нам, тэр тусмаа Монголын нам бүр НЭГ МОНГОЛ ХҮН, НЭГ МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ТӨЛӨӨ зүтгэх учиртай. Даан ч амьдрал дээр хөөрхий МАХН-аас бусад нь НЭГ ГАДААД КОМПАНИ, НЭГ ГАДААД ГҮРЭНД үйлчлээд байгаа юм биш үү? Бузар бичвэр бичигч  нөхөр ч дэндүү монголоо алдаж  байгаа юм биш үү?  Энэ бүхнийг бичихийг үүрэгдсэн нөхөр ч зовлон ээлжилдэг гэдгийг мартаагүй байлтай.

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих