ИНЕГ-ын дарга нарыг АТГ-аас шалгах бололтой
Сүүлийн үед Авлигатай тэмцэх газраас өндөр албан тушаалтай дарга нарын хэргийг идэвхитэй шалгах болсон. Тэгвэл Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын зарим дарга нарыг ч бас авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж эхлэх бололтой.
Учир нь Тус газрын зарим дарга нар хувиараа хамтран байгуулсан “MQAS AIR SERVICE Co., LTD” компанитай холбоотой хэрэг ил болж эхэлсэн гэж эх сурвалж мэдээллээ. Бид энэ асуудлыг сурвалжилж, удахгүй эргэн мэдээлэх болно.
URL: