Жулиан Ассанж Австралийн сонгуульд өрсөлдөж магадгүй

WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж 2013 онд Австралийн сенатын сонгуульд өрсөлдөж магадгүй байна.

Үүний тулд тэрээр Australian Wikileaks намыг байгуулж бүртгүүлэх бололтой. Австралийн нэр, нөлөө бүхий хэд хэдэн иргэн түүний намд элсэн орно гэдгээ илэрхийлжээ.

Хэдийгээр тэрээр эх орондоо байхгүй байгаа ч нам байгуулж, сонгуульд оролцох хууль зүйн боломж байгаа юм. Гэвч Ассанж Австралийн сенатад сонгогдсон ч эрүүгийн хэргээс зайлсхийх халдашгүй эрхтэй болж чадахгүй юм байна.

ZUUNII MEDEE


URL:

Сэтгэгдэл бичих