НҮБ-ын шинжээч: Монголд ядуурал их байна
Монголын эдийн засаг хурдтай өсч байгаа ч ядууст ямар ч ашиг өгдөггүй учраас хүний эрхэд суурилсан ядуурлыг бууруулах бодлоготой байх хэрэгтэй гэж НҮБ-аас томилогдсон бие даасан шинжээч Магдалена Сепулведа манай улсад айлчилсныхаа дараа мэдэгдсэн байна.
“Монголын тодорхой хэсэгт шилжилт, шинэчлэл явагдаж байгаа ч ядуурал зөвхөн хөдөө орон нутагт ч биш хотод улам өргөжиж, боломж тэгш бус явдал улам нэмэгдэж байна. Ядуурал өндөр хэвээр, боломжийн эрс тэс ялгаатай нөхцөл бэхжиж байгаагаас харахад эдийн засгийн өсөлт ядууст дусал төдийхнөөр хүрч байгаа нь илт байна.
Ядууралд өртөж, боломжоос гадуур үлдэж буй хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, орон нутгийн иргэд, үндэсний цөөнх, бэлгийн цөөнх болон ХДХВ/ДОХ-той амьдарч байгаа эмзэг бүлгийн хүмүүст санаа зовж байна”хэмээн Хатагтай Сепулведа хэлжээ.
Эрх баригчид ядуусын асуудлыг яаралтай авч үзэж, тэр хүмүүсийн эрхийг хамгаалж, наад захын энгийн үйлчилгээ үзүүлэн, нөөц боломжоор хангахыг тэрбээр уриалсан байна.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL: