Асар том солир дэлхий рүү ойртож явна
Асар том солир дэлхий рүү ойртож яваа талаар НАСА мэдээллээ. “4179 Toutatis” нэртэй уг солир нь 5 км-ийн диаметртэй бөгөөд одоогоор 7 сая км-ийн зайтай байгаа аж. Энэ мэдээг уншиж буй зарим хүмүүс энэ сарын 21-ний өдөр эсвэл дэлхийн төгсгөлийн талаар бодож байгаа бол санаа зоволтгүй гэж хэлье. “Армагеддон” кинон дээр гардаг шиг үйл явдал болохгүй гэдгийг НАСА хэлж байгаа.
Энэхүү солир нь дэлхийг мөргөвөл сүйрүүлж чадах аюултай ч дэлхийд ямар нэг нөлөө үзүүлэхүйц ойртохгүй гэдгийг НАСА баталсан юм. Гэхдээ энэхүү солир нь дэлхийд нэлээд ойртох бөгөөд үүнийг одон орон судлаачдын дурангаар ажиглах боломжтой аж. Уг солир ойролцоогоор 40 минутын дараа дэлхийтэй хамгийн ойр өнгөрөх бөгөөд http://events.slooh.com/ хаягаар орж шууд бичлэг үзэх боломжтой юм байна шүү.
Б.Бат
www.UNEN.mn
URL: