МАН-ынхан УИХ дахь МАХН-МАҮН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарч ажиллахаар тохиролцжээ
МАН одоо болтол бүлэггүй байгаа нь парламентын ардчиллыг муухай харагдуулж байгаа. Аргаа барсан Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачлаад л тусаа өгөөгүй байна. Намын жагсаалтаар гарч ирсэн Н.Алтанхуяг, З.Энхболд нар олон удаа Ерөнхийлөгчийн санаачилгын өөдөөс “салаавч” гаргаж байгаа. Ингэж байгаад олон хавар нэгэндээ гэгч болох вий дээ.
Улсын төсөв, 1,5 тэрбум долларын бонд гээд олон асуудлыг эрх баригчид цөөнхийн ямар ч хяналтгүй хийсэн. МАН-ын бүлгийн асуудлыг хэлэлцэхээс цааргалж байнга хойшлуулж байгаа нь нэг хором ч гэсэн хяналтгүй дураараа дургих гэсэн арга юмуу даа.
Бухын доодхийг харж үнэг турж үхэв гэгчээр эрх баригчдын элдэв башир арганд хууртаж залхсан МАН-ын тэвчээр алдагдаж, УИХ дахь МАХН-МАҮН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарч ажиллахаар тохиролцоонд хүрчээ. Тухайлбал Өвөрхангайн тойргийн асуудал дээр “Шударга ёс” эвсэл МАН-ын эрх ашгийг хамгалан бат зогсож, үүний хариуд Н.Энхбаярын хүү Н.Батшугарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр тохиролцсон бололтой.
tsag.mn
URL: