С.Баяр бие хамгаалагчийн хамт Канадад очиж суурьшжээ

Олон улсад “Хорт Боб” гэдэг нэрээрээ алдаршсан Канадын уугуул Роберт Фрийдланд жинхэнэ “Мөнгө цагаан, нүд улаан” гэдэг зарчимтай нэгэн гэдэг нь тодорхой болж, бид түүний тарьсан балгийн талаар зах зухаас нь мэдсэн билээ. Дэлхийн тэргүүлэгч гүрэн гэгддэг АНУ-д уул уурхайн бизнес эрхэлж явсан энэ эр байгаль орчинг сүйдэлж, химийн хорт бодисуудаар хордуулсан нь ил болж хууль цаазын өмнө толгойгоо гудайлгаад зогсолгүй тус улсад бизнес эрхлэх, тэр ч байтугай нэвтрэх эрхгүй болсон гэлцдэг. Ингээд тэнэмэл адуу шиг таваргаж явахдаа Монголын говьд очоод таван хошуу болж хэвтэн “Энэ бол миний нутаг. Би энд л баяжих учиртай байжээ” хэмээн дуу хадаасан юм.

Мань хүний уран панаал, ятгах чадварт нь ховсдуулсан манай МАНАН бүлэглэлийн нэр бүхий гишүүд түүнд тал засан монголчуудад ашиг багатай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэгчийг үзэглэсэн билээ. Тэр явдал Санжийн хүү Баярыг Засгийн газрын тэргүүн байх үед болсон юм.

Төдөлгүй мань хүн эрүүл мэндийн шалтгаан гэх цэвэр ов мэх хэрэглэн намын даргын суудлаа чимээгүйхэн тавьж өгснийг бид мэднэ. Тэгвэл өнөөдөр биеэ эмчлүүлж байгаа гэх С.Баяр бие хамгаалагчтайгаа найз Бобынхоо нутагт очиж суурьшжээ. Хүүхдүүдээ Америкт аваачиж, заримыг нь Сэм авгын хөвгүүдтэй гэрлүүлсэн С.Баяр Канадад юу хийж яваа нь тодорхойгүй байна. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих