Төлөөллийн гажуудал

Ерөнхий тодорхойлолт: Үүний утгыг ойлгохын тулд амьдралын туршлагаа сөхөөд үзье. Хүмүүс аливаа зүйлийг ангилах төрөлхийн зан аашаа үргэлж хөгжүүлж байдаг. Хэрэв өмнө нь тохиолдож ангилж байгаагүй, өмнөх туршлагатай нь нийцэхгүй тийм үйл явдалтай тулгарвал өмнөх туршлагад үндэслэн ямар нэгэн аргаар ангилал хийдэг. Харин дараа нь тухайн шинэ үйл явдлынхаа талаар суралцаж эхэлдэг. Өнгөрсөн туршлагаас үүссэн үзэл бодол болон шинэ мэдлэгийг нэгэн зэрэг нэгтгэснээр үр ашигтай зэвсгийг бий болгодог.Зарим тохиолдолд тэрхүү шинэ зүйл нь бидний өмнө тааралдаж байсан хуучинтай төстэй байж болох ч бодит байдал дээр үр дүн нь өөр байдаг ажээ. Жишээ нь, тухайн шинэ зүйлийн талаар буруу ойлголт авснаар хуучин туршлагад үндэслэн буруу хариу үйлдэл үзүүлдэг.

Үүнтэй адилаар, хүмүүс үр дүн нь статистикийн хувьд ач холбогдолгүй гарсаар байтал өөрсдийнх нь өмнөх бодож байсан санаатай ижил санааг л хүлээн авсаар байдаг. Жишээ нь, мөөрийтэй тоглоом (казино) бол статистикийн хувьд боломжгүй зүйл боловч хүний хийсвэр сэтгэлзүйн өөрчлөлт нь үүнийг хүлээн зөвшөөрсөөр байдаг. Мөн хүмүүс эх олонлогоо төлөөлж чадна хэмээн үздэг бага түүврийн хуулинд итгэдэг. Гэтэл нэг ч шинжлэх ухааны үндэслэл үүнийг хүлээн зөвшөөрдөггүй.

Техник тодорхойлолт:

Суурь түвшинд хайнга хандах (Base-Rate neglect): Энэхүү гажуудал нь, хөрөнгө оруулагч А компанид оруулах хөрөнгө оруулалтынхаа боломжит ашгийг тооцохдоо ангилал ашиглан, ойлгоход амар болгох гэж буй нэгэн төрлийн оролдлого юм. Хөрөнгө оруулагч А компанийн хувьцааг “үнэ цэнэтэй хувьцаа” гэж ангилаад, энэхүү ангилалын эрсдэл, ашгийг нь л харгалзан үздэг учраас хөрөнгө оруулалтын үр дүнд нөлөөлж болох бусад хувьсагчдыг орхигдуулдаг байна. Ингэснээр хөрөнгө оруулагчид буруу замаар будаа тээж эхэлдэг. Учир нь хөрөнгө оруулалтыг үнэлэх явцад, энэ нь үнэхээр нарийн хийгдсэн судалгаа мэт харагддаг. Дээрх байдлыг ерөнхийд нь дүгнэвэл, зарим хөрөнгө оруулагчид шийдвэр гаргахдаа хэвшмэл дүрслэл, санаа бодолдоо найдах, итгэх хандлагатай байдаг гэсэн үг юм.

Түүврийн хэмжээнд хайнга хандах: Тодорхой нэг хөрөнгө оруулалтын боломжит үр дүнг үнэлэх явцад хөрөнгө оруулагчид өөрт буй өгөгдлийн түүврийн хэмжээнээс болж алддаг. Тэд бага хэмжээний түүврээ эх олонлогийн төлөөлөл мөн гэж итгэн алдаа гаргадаг. Зарим судлаачид үүнийг “бага түүврийн хууль” гэдэг. Өгөгдлийн цуваанд гоц үйл явдал тусгагдаагүй гэдгийг ойлгож эхлээгүй цагт, тэд хэдхэн өгөгдөлдөө итгэсээр байх болно. Энэ төрлийн гажуудалд орсон хүмүүс бага түүврийнхээ үр дүнгүүдийг эх олонлогийнхоо үр дүнгүүд гэж үзэх хандлагатай байдаг. Харин бага түүвэр хэзээ ч эх олонлогоо төлөөлж чадахгүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

Практик жишээнүүд:

Суурь-түвшинд хайнга хандах: Жорж өөрийн багцдаа хувьцаа нэмэхээр төлөвлөж байгаа хөрөнгө оруулагч бөгөөд найз Харритайгаа үүнийхээ талаар нэгэн кофе шопд ийнхүү ярилцаж байна:

Жорж: Сайн уу, Харри. Миний багц одоогоор маш муу байна. Би урт хугацааны  сайн хөрөнгө оруулалт сонирхож байна. Ямар нэгэн санаа байна уу?

Харри: За байз, Чи өнгөрсөн долоо хоногт IPO хийсэн Фарма Гроут /PharmaGrowth/ нэртэй эмийн компанийн талаар сонссон уу? PG нэлээд сайн хөрөнгө оруулалт болох байх гэж бодож байна.Түүний захирал нь технологийн тэсрэлт авчирсан интернэтийн компанийн захирал байсан юм байна лээ. Тиймээс PG үсрэнгүй хөгжилтэй компани болох байх.

Жорж: Үгүй ээ. Би түүний талаар сонсоогүй. Жаахан дэлгэрэнгүй тайлбарлаач.

Харри: Энэ компани нь ердийн гэдэсний эмнүүдийг интернетээр борлуулдаг. Мөн түүнээс гадна гэдэс нь эвгүйрхээд байгаа болон хоолны шингэц муутай хүмүүст онлайн зөвлөгөө өгдөг байгууллага бөгөөд Волл Стритийнхэн түүнийг “худалдаж авах” гэсэнд оруулсан байна лээ.

Жорж: Тийм үү? Яг л гайхалтай хөрөнгө оруулалт юм шиг сонсогдож байх чинь.

Харри: Би ч аль хэдийн худалдаад авчихсан шүү. Энэ ч бараг алт болох байх аа.

Жорж: Тэгвэл би ч гэсэн хэдийг худалдаад авдаг хэрэг ээ.

Жорж утсаа шүүрч аваад шууд л брокер руугаа залгаад PG-н 100 хувьцааг авах захиалга өгсөн.

Шинжилгээ: Энэ жишээнд Жорж суурь түвшинд хайнга хандахтөлөөллийн гажуудалтай байгаа юм. Тэрээр урт хугацааны сайн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа гээд IPO-г сайн хөрөнгө оруулалт гэж үзснээр энэ гажуудал нь илэрч байна. Ихэнх хөрөнгө оруулагчид IPO-г урт хугацааны сайн хөрөнгө оруулалт гэж боддог. Гэхдээ бодит байдалд хэд хэдэн судалгаа IPO-гийн хэдхэн хувь нь л урт хугацааны сайн хөрөнгө оруулалт болдог.

Түүврийн хэмжээнд хайнга хандах: Жорж дараагийн 7 хоногт нь өөрийн дуртай кофе шопдоо боулингч залуу Жимтэй уулзжээ. Тэрээр өөрийнхөө брокерын ачаар саяхан амжилттай, өсч байгаа хувьцааг эзэмшиж чадсан гэдгээ шагширч байгаа нэгэн юм. Харилцан яриа доорх маягаар өрнөжээ.

Жорж: Сайн уу Жим, Сонин юу байна?

Жим: Сайн уу Жорж, Сонин ихтэй л байна. Найз нь  ойрд зах зээлд гайхамшиг гэж юу байдгийг харуулаад байгаа.

Жорж: Тийм үү? Чиний нууц юу вэ?

 Жим: Миний брокер надад хэд хэдэн хувьцаа худалдаж авахыг зөвлөсөн юм.

Жорж: Тийм үү? Чамд тийм зөвлөгөө хэд байгаа вэ?

Жим: Миний брокер өнгөрсөн сард 3 гайхалтай хувьцааг худалдан авахыг санал болгосон юм. Тэдгээр хувьцаанууд нь одоо тус бүр 10%-с илүүтэй өсөөд байна.

Жорж: Энэ ч гайхалтай сонсогдож байна шүү. Харин миний брокер надад муу хувьцааг худалдаж авахыг зөвлөсөн юм шиг л санагдаж байна. Энэ яг л намайг чиний брокертой ярилцаад үзэх хэрэгтэй гэж хэлээд байгаа юм шиг санагдаж байна. Тэр илүү дээр зөвлөгөө өгөх бололтой.

Шинжилгээ:Бидний харж байгаачлан дээрх харилцан ярианд түүврийн хэмжээнд хайнга хандсан төлөөллийн гажуудал байгаа юм. Жимийн Жоржод өгсөн тайлбараас Жорж түүний брокерын талаар буруу дүгнэлт өгч байна. Жорж тухайн брокерын талаар зөвхөн Жимд өгсөн 3 хувьцааны зөвлөгөөгөөр дүгнэлт хийж байгаа нь түүврийн хэмжээний гажуудал болно. Жим ч мөн адил өөрийн брокероос болж алдаж байснаа түүнд хэлээгүй нь түүнийг бас төлөөллийн гажуудалтайг илэрхийлж байна.

Учирч болох эрсдлүүд

  1. 1.      Багатүүврийнгажуудал:Хэрэв хөрөнгө оруулагчид дээрх хөрөнгө оруулагчын үйл хөдлөлийг дагавал ноцтой алдаанд хүрч болох юм. Тэд өнгөрсөн хэдэн улиралын эсвэл бүр жилийн өгөгдлүүдийг анхааралтай уншдаг ч, шаардлага хангахгүй статистик өгөгдөл дээр тулгуурлан хувьцааны сонголтоо хийдэг. Хөрөнгө оруулагчид хувьцааны шинжээчдийн өмнөх амжилтыг харж дүгнэлт өгснөөр алдаа гаргадаг. Жишээ нь, тэд шинжээчдийн сүүлийн хэдэн амжилттай хийсэн хөрөнгө оруулалтыг л хардаг. Зөвхөн энэ хэдхэн хязгаарлагдмал өгөгдөл дээр үндэслэн шинжээчдийн авъяас чадварыг буруугаар үнэлдэг.

 

  1. 2.      Суурьтүвшинийгажуудал: 75 жилийн турш үйл ажиллагаа явуулсан бизнест нь зарим нэг асуудлууд тулгараад байгаа А компанийн хувьцааны үнэ цэнэ нь сэргэх боломжтой В группийн компанид харъяалагдах уу? Эсвэл энэ төрлийн бизнесээс гарч буй С группын компаниудад харъяалагдах уу? Энэ асуултанд хариулахдаа хөрөнгө оруулагчид А компани нь В-ийн төлөөлөл үү? С-ийн төлөөлөл үү? Гэдэгт оноо өгөх гэж оролддог. Энэхүү жишээнд, сүүлийн энэ төрлийн компаниудын дампуурлууд нь энэ компанийг сүүлчийн ангилалын төлөөлөл болгож байгаа юм. Мөн зарим хөрөнгө оруулагчдын хувьд тэд хамгийн сайн зарах хэрэгтэй хувьцаатай гэж дүгнэхэд хүргэж байна. Тэд компани бизнесээс гарахаас илүүтэйгээр аврагдаж болдог гэдэг суурь түвшний бодит байдлыг үл ойшоож байна.

Эхсурвалж: Behavioral Finance and Wealth Management

Орчуусан: Б.Мөнх-Эрдэнэ /СЭЗДС-ийн IV курс, Бизнесийнэдийнзасагчмэргэжил/


URL:

Сэтгэгдэл бичих