Х.Мөнхбаатар арслан МҮОХ-нд гомдол гаргана

Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж нарын үүсгээд байсан маргаан нэг хэсэг шуугиад намжсан билээ. Арслан Х.Мөнхбаатар МҮБХ-ны тэргүүнийг АТГ-т шалгуулахаар өгсөн бол бөхийн өргөөний дарга Р.Нямдорж арсланг хэлсэн ёсоороо шүүхэд өгсөн талаар эх сурвалжууд мэдээлсэн. Гэтэл энэ маргааны гол зангилааг арслан Х.Мөнхбаатар Солонгос улсад тэмцээнд оролцохоор явахдаа тайлжээ. Учир нь Х.Мөнхбаатар саяхан Солонгос улсад болсон жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээнд амжилттай барилдаж хүрэл медаль хүртсэн.

Түүнийг Солонгос улсад допингийн шинжилгээ өгөөд хариугаа хүлээж байна гэж ярьж байсныг уншигч та тодхон санаж байгаа байх. Тэгвэл тэрээр Солонгост очиж допингийн төв лаборторид нь өөрийн биеэр давтан шинжилгээ өгөөд хариугаа хүлээсээр өдийг хүрчээ. МҮБХ-ноос болон Р.Нямдоржтон -Хаана байна тэр хариу чинь гэж нэхсээр өдийг хүрсэн байдаг. Тэрээр сая жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцоод допингийн шинжилгээнд орохдоо өмнөх хариугаа албан ёсоор, бичгээр авахыг хүсэхэд допингийн төв лабортори мэл гайхуулсан хариулт хэлжээ.

Танай Монголын ҮОХороо таны шинжилгээний хариуг нааш нь битгий явуулаарай шаардлагагүй боллоо. Баярлалаа гэсэн албан бичиг ирүүлсэн болохоор Монгол руу хариуг нь явуулаагүй гэсэн гэнэ. Тэгээд тус төв допингийн шинжилгээний хариуг нь, МҮОХ-ноос ирүүлсэн албан бичгийн хуулбарынх  нь хамт буцааж МҮОХорооруу, мөн нэг хувийг нь солонгосын элчингээр дамжуулж ирүүлэхээр болсон байна.

Энэ талаар түүний нутаг нэгт бөх Монгол Улсын харцага Г.Ганхуяг өөрийн Facebook хуудсандаа бичиж МҮОХороо хэний талд ажлаад байгаа болон юу хийж явдаг талаар шүүмжиллээ. Тэд МҮОХороонд гомдол гаргах аж.

А.ТЭМҮР worldmongol

 


URL:

Сэтгэгдэл бичих