Ноён зууч 1950 худлаа мэдээллээр үйлчлүүлэгчдээ хохироож байна

Ноён зууч 1950” лавлах нь мэдээллийн зах зээлд  хурдан шуурхай үнэн зөв мэдээллийг иргэдэд хүргэх үндсэн үүрэгтэй ажилладаг .

Иргэд ч Ноён зууч 1950 – д итгэж албан байгууллагын хаяг утас гэх мэт мэдээллийг утасдаж авдаг.

Энэ нь цаг мөнгө хэмнэж ажил төрлөө хурдан шуурхай амжуулах гэсэндээ тэдэнд хандаж байгаа хүмүүсийн хандлага гэлтэй .

Сүүлийн үед Ноен зууч 1950 -руу залгаж байгууллагын хаяг авахад шал ондоо байгууллагын утас хаяг хэлэх асуудал маш ихээр гарах боллоо.

Өнөөдөр л гэхэд би нэгэн байгууллагын утас асуухад 2 утас өглөө . Ингээд 2 утас руу нь өнөөх байгууллагынхаа нэрийг хэлээд асуухад хоёулаа тийм байгууллага биш гэсэн хариулт өгсөн юм.

Энэ мэтчилэн  1950- руу утасдаж нэгжээ унагааж авсан мэдээлэл нь худлаа учир буруу утас цохиж үр ашиггүй  нэгжээ дахин унагаах мөн буруу хаягаар явж ондоо байгууллагын хаалга тогшиж цаг зав ажлаа алдах асуудлаар иргэд хохирсоор л байна .

Хэлтэй амтай нэгэн Ноён зууч 1950- руу утасдаж гомдлон, хэнэггүй нэгэн 1950- ч дээ ажлын садаа юм гээд  уулга  алдаж өнгөрөөдөг.

Энэ байдлыг цаашдаа анхаар ч ажиллана биз, би лав дахиж цаг заваа алдаж утасныхаа нэгжээр шатмааргүй л байна.

А.Баттөр

Эх сурвалж: FACT.mn

Иргэдийн захидал


URL:

Нэр: huslen Огноо: 5 March 2015

500 төгрөг авч байж жоохон хариуцлагатай баймаар юм. Тэгээд дээр нь операторууд нь муухай ааштай гэж яана зарим нэг нь бол загнаж байгаад л шууд утсаа тасалдаг ш дээ. Харьцаандаа жоохон анхаармаар юм. Худлаа л рекламдаад байхаар….

Нэр: хэн нэгэн Огноо: 15 April 2015

Тийм шүү. Автомат хариулагчийн араас арай гэж утсаа авдаг байж худлаа мэдээллээр хүмүүсийг хохироодгоо болимоор юм. бас тэгээд мэдэхгүй юмаа өөр лавлахаас сэмхэн асуучихдаг гэж байгаа. Ичдэггүй юм байх даа.

Нэр: зочин Огноо: 15 September 2015

зараа сайн сонсох хэрэгтэй байнаа,зар өхөөр заримдаа буруу уншаад байх юм

Сэтгэгдэл бичих