О.Магнай оны хүнээр шалгарлаа

Ардчилсан нам Ардчиллын баярын хурлыг зохион байгуулж ардчиллын үйлсэд хувь нэмэр оруулсан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа.

Шагналын эздээр: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг МоАХ-ын “Оны хүн”-ээр шалгаруулсаныг Х.Баттулга сайд гардууллаа. МоАХ-ны тэргүүн Х.Баттулга шагнал гардуулах үеэр “О.Магнайг ажлаа авч ажиллаж эхэлснээс хойш маш олон асуудал цэгцэрч гольдролдоо орсон. Одоо хүмүүс ямарваа нэгэн асуудал гарвал шүүхэд биш О.Магнайд хэлнэ шүү гэдэг болж” гэсэн юм.

Үүнээс гадна төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нарыг шагнав. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Б.Бадраад шагнал гардуулахдаа “Ардчиллын үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүн бол яах аргагүй Б.Бадраа. Учир нь тэр Өмнөговь аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байх хугацаандаа хоёр ч удаа аймагтаа намаа ялуулж чадсан бөгөөд Өмнөговь аймгийн Засаг даргаар дахин дөрвөн жил ажиллахаар улиран сонгогдоод байгаа юм” хэмээн тодотгон хэллээ.

Т.Нарантунгалаг.ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих