Гишүүд шинэ жилээ төсвөөс биш хувиасаа мөнгө гаргаж тэмдэглэнэ

Жил бүр л УИХ-ын гишүүдийн шинэ жилийн баярыг  УИХ-ын Тамгын газрын төсвөөс гаргадаг байсныг болиулж, гишүүдээс өөрсдөөс нь мөнгө татаж тэмдэглэхээр болжээ.

Дээрхи шийдвэрийг УИХ-ын дарга З.Энхболд гаргасныг гишүүдийн дийлэнх нь дэмжсэн байна.  Энэ нь үнэхээр зөв шийдвэр боллоо. Учир нь аливаа байгууллагийн албан хаагчид шинэ жилээ тэмдэглэхдээ бүгд л мөнгө төлж ордог.

Гишүүд одооноос л өөрсдийгөө иргэдийн өмнөөс төрд сууж байгаа албан хаагчид гэдгээ ухамсарлаж эхэлж байх шиг.

Т.Нарантунгалаг.ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих