ШАТАХУУНЫ ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХААР 82.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОВ
Монголбанкнаас жижиглэнгийн нефтийн бүтээгдэхүүнийг хамгийн бага зардлаар санхүүжүүлэхийн зэрэгцээ хил дээрх өртгийн ханшаас хамаарах нөлөөллийг бууруулж, жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор SIFS дэд хөтөлбөрийг Уул уурхайн яамтай хамтран энэ оны 10 дугаар 26-ны өдрөөс хэрэгжүүлж байна.
Энэхүү дэд хөтөлбөрийн 7 дахь зээлд хамрагдагчаар “Сод монгол” ХХК-д жилийн 3.8 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 5.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ХААН банкаар дамжуулан өнөөдөр шилжүүлжээ. Түүнчлэн дэд хөтөлбөрт заасны дагуу Монголбанк нь ХААН банкаар дамжуулан “Сод Монгол” ХХК-д нийт 5.5 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.долларыг 2 сарын дараа худалдах хэлцлийг хамгийн бага зардлаар гүйцэтгэж, ханшийн эрсдлийг нь бууруулжээ.
Ийнхүү зээлийн шугамын болон санхүүгийн үүсмэл хэрэгслийн гэрээгээ оролцогч банкуудтай байгуулсан хэрэгжүүлэгч компаниуд нийтдээ 82.2 тэрбум төгрөгийн зээлийн шугамыг ашиглаад байна.
Ш.Болд
URL: