МАЛАЙЗ ЗАЛИЛАГЧДЫГ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ

Хуурамч төлбөрийн карт ашиглан томоохон банкнуудаас их хэмжээний мөнгө залилсан хэрэгт сэжиглэгдэж буй Малайз улсын иргэн Су Го Шин, Вон Жан Лун Тэ ю Лин, Вон Жан Лун нарыг шүүх хурал орчуулагчид ирээгүй гэх шалтгаанаар хойшилжээ. Шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд ирэх оны нэгдүгээр сарын 7-нд болох ажээ.
Тэднийг шүүх хурал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-нд болох байсан ч улсын яллагч хүндэтгэх шалтгаантайгаар хуралд ирээгүй учир мөн хойшилсон юм.

Малайз улсын иргэн Су Го Шин, Тэ Ю Лин, Вон Жан Лун нар нь үгсэн тохиролцож бүлэглэн, Монгол Улсад хуурамч төлбөрийн картыг оруулж ирсэн байна. Тэд өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 12 хүртэл хуурамч төлбөрийн картаар нийт 133 орчим сая төгрөг залилсан хэрэгт буруутгагдаад байгаа юм.
    Я.Баяраа

ОРЛОО


URL:

Сэтгэгдэл бичих