Архитектур дахь барокко хэв маяг

Барокко архитектурын хувьд юү онцлог байдаг вэ гэвэл (Италид Л.Бернини, Ф.Борромини, Орост Б.Ф.Растрелли) орон зайн далайц, нийлмэл байдал, голцуу тахир шугаман, нарийн  хэлбэрүүдийн урсамтгай байдал онцлог байдаг. Дэлгэсэн нүсэр коллонадууд, фасад дахь элбэг дэлбэг баримлууд, волютууд, олон тооны раскреповкууд, голдоо раскреповктой лучокон фасадууд, рустовктой баганууд ба пиляструуд онцлог байдаг. Дээврийн орой нь янз бүрийн хэлбэртэй, заримдаа Ром хот дахь Гэгээн Петрийн сүм шиг олон давхаргатай байдаг.

Италийн архитектурт барокко урлагийн хамгийн нэрт төлөөлөгч нь Карло Мадерна байсан (1556 – 1626) бөгөөд тэрээр маньеризмыг орхин өөрийн гэсэн хэв маягийн бий болгосон аж. Түүний гол бүтээл нь бол Ромын Санта Сусанна сүмийн (1603 он) фасад юм. Барокко баримлын хөгжил дахь гол хүн нь Лоренцо Бернини байсан бөгөөд түүний шинэ хэв маягаар гүйцэтгэсэн суут бүтээлүүд нь ойролцоогоор 1620 онд хамаарагддаг. Бернини бол  мөн л архитектор хүн юм. Тэр бас Ром дахь Гэгээн Петрийн сүмийн талбай ба интерьеруудыг, түүнчлэн өөр бусад байгууламжуудыг ч чимэглэсэн юм. Д.Фонтана, Р.Райнальди, Г.Гварини, Б.Лонгена, Л.Ванвителли, П. Да Кортона ихээхэн хувь нэмэрийг оруулсан юм.

Санта-Мария-делла-Виттория сүм дахь Коранаро капелл нь бароккогийн квинтэссэнц, уран зураг, уран баримал болоод архитектурын өндөр сэтгэгдэл төрүүлэхүйц холимог байдаг (1645 -1652).

Барокко хэв маяг Испани, Герман, Бельги (тэр үед Фландри гэгддэг байсан), Нидерланд, Орос, Францад өргөнөөр түгсэн. Испанийн бароккоог чурригереско гэдэг (архитекторч Чурригерагийн нэрээр нэрлэгдсэн) бөгөөд энэ нь Латин Америкаар түгэн дэлгэрсэн. Түүний босгосон хамгийн алдартай хөшөө бол Сантьяго хот дахь де Компостелла сүм мөн бөгөөд энэ нь Испанийн итгэгч, сүсэгтнүүдийн хамгийн ихээр эрхэмлэн дээдлэж явдаг сүмүүдийн нэг нь юм. Америкт бол барокко нь орон нутгийн архитектурын уламжлалуудтайгаа холилдсон байдаг, энэ нь түүний хамгийн “бааш маягтай” хувилбар нь байдаг. Түүнийг ультрабарокко гэж нэрлэдэг.

Францад барокко хэв маяг бусад орнуудынхыг бодвол хавьгүй даруухан илэрхийлэгдсэн байдаг. Тэнд тус хэв маяг ерөөс хөгжөөгүй гэж тооцогддог байсан бөгөөд барокко маягийн хөшөөнүүдийг классицизмын хөшөөнүүдэд тооцдог байсан. Бароккогийн Франц ба Английн бароккогийн хувилбаруудад заримдаа “бароокоон классицизм” гэдэг нэр томьёог хэрэглэдэг байсан. Одоо Францын бароккоод дараахийг хамруулдаг: тогтмол парк бүхий Версалийн ордон, Люксембургийн ордон, Парис хот дахь Францын Академийн барилга г.м. Тэдгээр нь үнэхээр классицизмын зарим нэг дүр төрхтэй байдаг. Барокко хэв маягийн онцлог шинж чанар нь юү байдаг вэ гэхээр сад-паркийн урлаг дахь жигд хэв маяг байдаг бөгөөд түүний жишээ бол Версалийн парк юм.

Хожим 18-р зуунд Францчууд өөрийн гэсэн хэв маягаа буюу бароккогийн нэгэн төрөл болох рококког боловсруулсан. Энэ нь барилгуудын гадаад чимэглэл бус, харин зөвхөн интерьер, мөн ном, хувцас, мебель, уран зураг зэргийн чимэглэлээр илэрсэн. Тус хэв маяг Европ ба Орост хаа сайгүй тархсан.

Бельгийн бароккогийн агуу хөшөө дурсгал нь бол Брюссель дахь Гранд-Плас ансамбль юм. Антверпен дахь Рубенсын байшин нь барокко дүр төрхтэй байдаг бөгөөд тус зураачийн хувийн төслийн дагуу баригджээ.

Орост барокко бүр 18-р зуунд гарч ирсэн (“Нарышкины барокко”, “Толицины барокко”). 18-р зуунд Петр хааныг хаан ширээнд сууж байх үед Санкт-Петербург хот ба хотын зах орчмоор барокко нь Д.Трезинигийн уран бүтээлээр хөгжлөө олсон – “Петровын барокко” хэмээх” (илүү даруухан), тэгээд Елизавета Петровнаг хаан ширээнд байх үед С.И.Чевакинский ба Б.Растреллигийн уран бүтээлээр цэцэглэлтэд хүрсэн.

Герман дахь Барокко хөшөө дурсгал нь Сан-Суси дахь Шинэ ордон (зохиогчид нь – И.Г.Бюринг, Х.Л.Мантер) ба мөн тэнд л байдаг Зуны ордон (Г.В. фон Кнобельсдорф).

Дэлхий дээрх барокоогийн хамгийн том ансамблиуд: Версаль (Франц), Петергоф (Орос), Аранхуэс (Испани), Цвингер (Герман), Шёнбрунн (Австри) зэрэг юм.

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих