Мадонна залуу амрагийнхаа төлөө “их засвар”-т оржээ

Бүсгүйчүүд нүүрэн дээрээ нүүр зурж бүгд залуу, үзэсгэлэнтэй харагдахыг хичээдэг зантай. Шоу бизнесийн хамгийн том од Мадонна хичнээн сайхан будлаа ч гэсэн насны эрхээр үрчлээ сууж, өнгөлөг толигор харагдаж чадахаа больсон тул аргагүйн эрхэнд нүүрэндээ мэс хүргэсэн бололтой. Гэхдээ тэр өөрөө үүнийгээ эрс эсэргүүцсээр байгаа юм. Гэлээ ч урт чихтэй, ул шагайх дуртай сэтгүүлчид хоёр сарын турш нүүр царайндаа “их засвар” хийхдээ Мадонна хэдийг зарлагадсан байж болохыг мэргэжлийн хүнээр тооцуулж үзжээ. Ингээд дор хаяж долоон удаа нийт 250  мянган ам.доллар зарцуулсан гэсэн нарийн тоо гаргасан гэнэ. Нөхөр Гай Ричигээс салаад нэг хэсэгтээ сэтгэл санаа нь тогтворгүй байсан од маань ойрноос Бразилын загвар өмсөгч, 20 настай Хесус Лузтай амрагийн харилцаа тогтоосон. Залуу сайхан амрагийнхаа нүдэнд үзэсгэлэнтэй бүсгүй харагдахын тулд Мадонна ийнхүү “их засвар”-т орохоос өөр аргагүй болсон гэж шуугиж байна.

Ингээд мэргэжилтнүүд “их засвар”-ыг хэрхэн тооцсныг сонирхоё.

Уруул – 35000, Арьсны үрчлээ татах -30000, Нүд – 40000, Хамар 20000, Зүрх хэлбэрийн арьс таталт 100000, хүзүү 25000.

 

Хью Грант архины халуунд ашигтай наймаа хийсэн нь

Британийн нэрт жүжигчин Хью Грант хоёр хоногийн турш нохой дөрөв харагдтал уужээ. Уусан идээндээ ухаанаа идүүлчихээд халамцуу хэвтэж байхдаа сэтгэл нь гэнэт хөдөлж Элизабет Тейлорын нэгэн хөрөг зургийг их өндөр үнэрээ авчихаж. Хожим нь туслах хүүхнээ жаахан загнаж, архины халуунд солиорч их мөнгө үрэх гээд байхад сануулахгүй яасан юм бэ гэж хүртэл үзжээ. Гэвч хэдхэн сарын дараа Энди Уорхолын бүтээсэн тэрхүү зургийг 13 сая фунтээр сонгодог зургийн зах дээр зарчихлаа. Ингээд дундаас нь 11 саяын цэвэр ашиг олох нь тэр. Гэлээ ч одоо Хью Грант тэр зургийг зарсандаа харамсаж буйгаа ярьдаг гэнэ. Архичин болчихвол айхавтар ашигтай наймаа хийгээд байж мэдэхээр нэг од байдаг л юм байна.

 

Р.Гэгээ


URL:

Сэтгэгдэл бичих