ГЭРЭЭ АЖЛЫН БАЙР БОЛГОМООРГVЙ БАЙНА. ГЭВЧ…
Гэр ажлын байр биш гэдгийг олон жил гэрээрээ vйлдвэрлэл эрхлэгчид дуу нэгтэйгээр хэлж байна. Учир нь, гэртээ vйлдвэрлэл явуулахад гарч байгаа vнэр нь хувцсанд шингэж, гэр бvлийнхэн нь олон нийтийн газар, сургууль, цэцэрлэгтээ очихоос ичдэг гэнэ. Vvнээс болж хvvхэд нь сургууль дээрээ гадуурхагдах нэг шалтгаан болдог аж. Тvvнчлэн vйлдвэрлэлийн явцад гарах дуу чимээ нь хvvхдийг хичээл номоо давтахад нь саад болж, сурч боловсроход нь тээглэн “бул чулуу” болдог байна.
Энэ мэт зовлонгоо гэрээр vйлдвэрлэл эрхлэгчид баасан гарагт НИТХ-ын Иргэний оролцооны хэлтэс, нийслэлийн Жижиг дунд vйлдвэрийг дэмжих төвтэй хамтран Иргэний танхимд зохион байгуулсан “Гэр ажлын байр мөн vv” хэлэлцvvлэгт хэлж байлаа. Хэлэлцvvлэгт оролцогсод санаа зовоосон асуудал зөндөө байгаа учир тэдэнд ажлын байр чухал гэдгийг холбогдох албаныханд дуулгаж байлаа. Гэвч ажлын байр бий болгоход хөрөнгө оруулалт их шаарддаг учир тийм боломж хомс гэдгээ ч тэд хэлж байлаа.
Хэдийгээр ажлын байр бий болгох олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг ч барьцаа хөрөнгөгvй, гэртээ vйлдвэрлэл явуулж буй гэрээрээ бизнес эрхлэгчид тэр бvр хvртээд байдаггvй.
Яахав, зундаа амбаар, саравчиндаа vйлдвэрлэл явуулдаг бол өвөлдөө гэртээ хийхээс өөр аргагvйд хvрдэг аж. Гэртээ vйлдвэрлэл явуулах нь нэг талаар хоол унааны мөнгө гээд зардал гарахгvй сайн талтай ч тохь тух, гэр гэсэн утгыг эвдэж орхидог гэдгийг хэлж байлаа. Энэ талаар гэрээрээ vйлдвэрлэл эрхлэгч Х.Насан “Би гэрээрээ гутал vйлдвэрлээд долоон жил болж байна. Хоолныхоо мөнгийг хvнээс царайчлахгvй болгоод л яваа. Гэвч хvvхдvvд маань сvvлийн vед дургvйцэх боллоо. Би хоёр хvvхэдтэй. Хоёр хvvхэд маань нэг нь төгсөх анги, нөгөө нь наймдугаар ангид сурдаг. Хувцсанд нь гутлын vнэр шингээд байна гэх юм. Оёсон гутлынхаа улных нь резинийг машинд vрдэг. Тэр vнэр салдаггvй. Ер нь, одоо гэрээ ажлын байр болгомооргvй байна. Хавраас хажуудаа нэг өрөө гаргаад vйлдвэрлэлээ эрхлэх төлөвлөгөөтэй байгаа” хэмээн ярьсан юм.
Гэрээрээ vйлдвэрлэл явуулж байгаа иргэдийг ажлын байртай болгож чадвал өрхийн vйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжих нөхцөл бvрдэнэ гэдгийг хэлсэн юм.
Харин энэ боломж хэр байгааг нийслэлийн Жижиг дунд vйлдвэрлэлийг дэмжих төвийн ерөнхий менежер н.Янжмаагаас тодруулахад ”Гэрээ ажлын байр болгохгvйн тулд арилжааны банкнаас зээл авах гэхээр хэтэрхий өндөр босго тавихаас гадна барьцаа хөрөнгө шаарддаг. Энэ нь жижиг, дунд vйлдвэрлэл эрхлэгчдэд хvнд байдаг. Энэ талаар бодлогоо чиглvvлж ажиллах хэрэгтэй байгаа” хэмээн хэллээ.
АРДЧИЛАЛ СОНИН
URL: