Н.Төгсцогт мөнгөн медаль хүртлээ

“World Cup of Petroleum Countries” “Дэлхийн цом”-ын тэм­цээнээс Монголын ширэн бээ­лийт­нүүд хос мөнгөн медаль хүрт­лээ. ОХУ-ын Белоярск хот­ноо энэ сарын 6-нд эхэлсэн тус тэмцээний сүүлийн өдөр буюу өчиг­дөр финалын тоглолтууд болж, аваргын төлөө тулалдсан ма­най хоёр боксчин хоёул ялагд­санаар мөнгөн медаль дээр буув.

Лон­донгийн олимпын мөнгөн ме­дальт 56 кг-д тоглосон Гавьяат тамирчин Н.Төгсцогт  ОХУ-ын боксчинтой тулалдаж, оноогоор ялагдал хүлээсэн юм. Харин  49 кг-ын жинд залуу тамирчин Г.Ган-Эрдэнэ алтан медалийн төлөө Казахстаны тамирчинд ялагджээ.

Ч. Батцэцэг
Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих