УИХ-ын гишүүд дундаас төрсөн анхны бөө Н.Батбаяр
Сүүлийн үед зайран, удган болж буй хүмүүсийн тоо нэн хурдацтай олширч байна.
Зарим нь 1000 бөө төрнө, энэ бол сайн цагийн эхлэл гэхэд тийрэн сүнс хүний биед оруулж, мөнгө авч буй бусармаг үйлдэл гэх нэгэн ч бий. Олны танил урлаг, соёлынхон олноороо бөө болж буй тухай бид өмнө нь ч мэдээлж байсан.
Тэгвэл УИХ-ын гишүүд дундаас анхны бөө төржээ.
Энэ бол Нямжавын Батбаяр.
УИХ-ын гишүүн асан Д.Мөнхөөгийн хүү тэрээр бөө болсноос хойш өөрийг нь “Фортуна Батбаяр” гэж дуудсан нэгнийг загнан, мөнх тэнгэрийн тухай лекц уншчихдаг болсон гэнэ.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан 99 тэнгэрийг тахих тухай хүсэлт тавьж байсан бөгөөд тэнгэр шүтлэгийг Монголын төрийн шашин болгох санал УИХ-д оруулахаар төслийг нь бэлдэж байгаа аж.
URL: