“Айвенплатс” хамгийн том төсөл хэрэгжүүлнэ

Лондонд болж буй “Mines and Money London” хурлын үеэр “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн дарга асан Роберт Фридланд илтгэл тавьжээ. Тэрбээр Конго улсад хэрэгжүүлж байгаа зэсийн байгаа зэсийн үлэмж орд бүхий “Kamoa” төслийнхөө тухай ярьсан байна. Энэ нь дэлхийд зэсийн хамгийн том төсөл болох боломжтой аж.

“Ордыг түшишлэн зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр барьснаар дайвар бүтэгдэхүүн болох хүхрийн хүчил үйлдвэрлэнэ. Хүхрийн хүчил энэ улсад маш их эрэлттэй байгаа. Түүнээс гадна энэ төсөл “Tenke Fungurume”-ээс ч том баялаг байх болно. “Kamoa” төсөл нь уг ордоос бүх талаараа илүү” хэмээн тэрбээр хэлжээ. “Tenke Fungurume”-ийн орд нь Конго улсын зэс, кобалтийн хамгийн том орд бөгөөд 1500 километр квадрат нутгийг хамардаг байна. мөн “Ivanplats” (TSX:IVP) компанийн хувьцаагаа ирэх оны эхний хагаст багтаан Лондоны хөрөнгийн биржид арилжих болсноо мэдэгдэв. Өнгөрсөн аравдугаар сард тус компани Торонтогийн хөрөнгийн бирж дээр IPO хийж, 300 сая ам.доллар босгосон юм.

“Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих