Монголын цэрэг Орос улсыг эзлэн авч Алтан ордны улс байгуулагдсан нь

Өгөдэй хаан 1235 онд Их хуралдай зарлаж Өрнө зүгийн улсыг байлдан эзлэх үүргийг Зүчийн хүү Батад даалгасан байна. Бат ханы зөвлөхөөр 1223 онд дорнод Европод цэргийн аялал хийж байсан Сүбээдэй жанжин явсан байна. Мөн дайнд Өгөдэйн ахмад хүү Гүег, Цагаадайн хүү Бүри, Байдир, Тулуйн хүү Мөнх нар оролцжээ.
1236 онд Монголын дөчин түмэн цэрэг Кам голыг гатлан, ижил мөрний Болгаруудыг бут цохин цааш 1237 оны өвөл оросын Рязаны ванлигийн нутагт цөмрөн орж дагаж орохыг шаардсан тулган шаардах бичгийг Рязаны ван Юрий Игоревич эл тулгалтыг хүлээн аваагүйгээр үл барам Владимир Черниговын вангуудаас тусламж эрэн элч довтолгожээ. Гэвч нөгөөдүүл нь хэрэгсээгүй байна. Монгол цэргийн давуу хүч Рязань хотыг бүслэн байлдаж 7 дахь өдрөө эзлэн авч цааш давшлан Коломон хотыг эзлэн авч 1238 онд Москва хүртэл Мосваг түшин газрынх нь хувьд ихээхэн сүйтгэж, ойр орчных нь тосгоны  хамт шатаажээ. Эндээс зүүн хойш Оросын нийслэл Владимир хотыг бүслэв. Монголын цэргийн өөр нэгэн анги Ростов, Ярослов, Твер зэрэг 14 хот, олон тооны тосгон сууриныг эзлэн авснаас гадна Владимир хотыг шаргуу тулалдсаны эцэст  мөн эзлэн авав.
1238 оны 3-р сарын дундуур Бат хаан цэрэг Оросын эртний соёлт Новогород хотруу хөдөлж 100 версть ойртсон боловч гол мөрөн, нуур цөөрөм хаврын урин дулаанд хайлж намаг шалбаагаар дүүрсэн тул, буцах замдаа Смоленск, Чернинговын ванлигийн газар нутгийг эзлэн авчээ. Тэндээс нутгийн ард иргэд халдан түрэмгийлэгчидтэй халшралгүй тэмцэж байсны дотор Калуга мужийн Козельек гэх жижиг хотын иргэд хотоо 49 хоног баатарлагаар хамгаалан тулалдсаны эцэст хүчинд автан эзлэгдэж, монголчууд “ түрэмгий хот” хэмээн нэрлэж газартаэй тэгшилсэн байна.
Оросын ард түмэн газар сайгүй нутгаа хамгаалан шантралгүй байлдаж, монголчууд их хохирол амссан учир Бат хан хүн, малаа амрааж дараагийн аянд бэлтгэхээр Ижил мөрний ордондоо эргэн иржээ. 1239 оны намар Бат хан цэрэг хүчээ сэлбэсний дараа өмнөд, баруун өмнөд Оросын газар нутгийг эзлэн авахаар хөдөлжээ. Замдаа Крымыг эзлэн 1240 онд цааш давшин, мөн оны зун Переяслав, Чернигов хотуудыг эзлэн эвдлэн сүйтгээд, түрүүч анги Киевт хүрэлцэн ирж дагаар орохыг шаарджээ. Энэ үед Волыны вангийн илгээсэн цэргийн жанжин Дмитрийн удирдлаган доор хотын хүн ам хамгаалалтанд бэлтгэсэн байв. Бат хан үлэмжхэн цэрэг олон тооны хэрэм эвдлэх машинаар хотыг бүсэлжээ. Хотынхон баатарлагаар тулалдаж, босоогоор үхэж байсан ч 1240 оны 6–р сарын 6-нд  хүчинд автан эзлэгдэж, хүн ардыг нь хүйс тэмтэрч, боол зарц болгоод цааш Галиц-Волыны нутгийг эзлэн авсанаар Орос улс монголчуудын захиргаанд бүрмөсөн орсон байна.
Оросын вангуудын эв нэгдэлгүй байдал өөр хоорондын дайсагналцал нь ийнхүү Их Монгол улсын захиргаанд ороход хүргэсэн билээ.
Бат хан тэргүүтэй Монгол ноёд баруун зүгийн байлдаанаас буцаж ирээд Ижил мөрний адагт тэдний захиргаанд орсон бүх газар нутгийг 1243 оноос Алтан ордны улс гэх болжээ. Энэ улс Эрчис мөрнөөс Днестр гол хүртэл өргөн уудам газар нутгийг эзлэж, бүрэлдэхүүнд нь Дундад Азийн Хорезм, Сырдарья мөрний доод урсгал Ижил мөрний Болгар Кипчакийн тал Крым, Умард Кавказын зэрэг багтаж байсан агаад нийслэл нь Сарай хот байв. Оросын нилээд нутаг Алтан ордны бүрэлдэхүүнд орсонгүй алба барьдаг, хараат улсын байдалтай байсан ажээ. Алтан ордны хаад Оросын бүх вангуудыг ордондоо дуудан ирүүлж харъяа нутгаа захирах эрхийн бичиг (Ярлык) олгодог байв. Сарай, Хархорумд оросын вангууд эх орныхоо эрх ашгийг умартан, бие биетэйгээ тооцоо бодож байв. Иймэрхүү хатгалын дунд Хархорумд 1246 онд Владимир-Суздалын ван Ярослав, Всеволодович хорлогдож, Сарайд Черниговын ван Михайл Всеволодович алагджээ.
Невийн Александр их ван (1252-1263) болж, Алтан ордны хантай найрсаг харилцаж, оросын газар нутгийг аажмаар нэгтгэн баруун хойт зүгийн загалмайтны түрэмгийлэгчидэд цохилт өгөх бэлтгэл хийж байв.
1257 онд Монголын захирагчид Оросын эзлэгдсэн бүх нутагт өөрийн захиргааг тогтоосон байна. Монголын бүрэн эрхэт төлөөлөгчид Оросд ирж, хүн амын тооллого явуулж алба татвар хурааж цэрэг татлага явуулах болов. Лам нарыг албанаас чөлөөлсөн нь тэднийг Оросыг захирахдаа ашиглах гэсэн хэрэг байлаа.
Монголчууд Оросд цэрэг-улс төриийн байгууллага баскакыг байгуулав. Нутгийн хүн ардаас цэрэг дайчилж цэргийн онцгой отрядыг хүчээр байгуулж даргаар нь монгол ноёдыг (10, 100, 1000, 10000-т) тавьдаг. Эдгээр отряд нь оросын ванлигуудын татварын биелэлт, татвар төлөлтөд хяналт тавих үүрэгтэй баскакын мэдэлд байдаг. 1257 онд тийм байгууллага Владимир-Суздалын Оросд байгуулагджээ. Алтан ордны захиргаа Новгорадыг үг дуугүй захирагдаж алба барихыг шаардсанд новогорадчууд  босч, монгол түшмэдийг хотдоо оруулсангүй. 1259 оны өвөл хан хотыг эс захирагдах аваас эвдлэн сүйтгэнэ гэж сүрдүүлжээ. Новогорадын вечь хүн амын тооллого явуулахыг зөвшөөрч тооллогын түшмэдүүд ирмэгц хотод дахин бослого дэгджээ. Боярууд монголчуудтай хуйвалдан тооллого явуулж алба татварын хэмжээг тогтоож Новогорадын Бүгд Найрамдах Улс монгол хаадын шаардлагыг хүлээн авчээ.
1263 онд Невийн Александр Алтан ордны ханд дөрөвдөхөө бараалхсаны хойно нас барж, зүүн хойт Оросд XIY зууны  эх хүртэл их вангийн ширээний төлөө феодалын самуун үргэлжилжээ. Алтан ордны хаад оросын вангуудын энэ самууныг улам өдөөж, орос улс улам бүр жижгэрэн бутарсаар байв. Ростов, Москва, Тверийн вангуудаас гадна костором ярослав, мажайск, коломены вангууд шинээр гарч иржээ. Үгүйрэн хоосорч, тарж бутарсан Орос улс Хар тэнгис Ижил мөрөн хавь дахь байр сууриа алдаж, эдийн засаг улс төрийн талаар нэгдэх үйл явц удтал тасалдсан байна.

Сэлбэн засах сэргээн шинэтгэх төвийн сэлбэн засагч П.Отгонжаргал

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих