Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумааг Францад урьсны учир юу вэ?
Алс хилийн чанад сурч байгаа УГЖ Ч.Бат-Эрдэнэ эрдмийн ажлаа хийгээд дуусч байгаа билээ. Тиймээс тэрбээр нэгэн цагийн хамтран амьдрагч, хамтран дуулагч Э.Оюумаагаа Франц улсад урьсан аж. Уран бүтээлч андуудынх ярьж байгаагаар Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа хоёрын дунд зөрчил гарч холбоогоо таслаад удсан ч Ч.Бат-Эрдэнэ гомдоож орхисон дуучин бүсгүйгээ удаа дараа гадаад урьдагч тэр очдогүй гэнэ. Харин Э.Оюумаа энэ удаад хуучин цагийн хамтрагчийнхаа урилгыг хүлээж авсан нь дуучдын дунд олон таамаг дэвшүүлэхэд хүргэжээ. Тэдний хувьд хамгийн ойрын таамаг нь Ч.Бат-Эрдэнэ Э.Оюумаад гэрлэх санал тавихын сацуу Франц улсад хуримаа хийх тухай тохиролцсон байж магадгүй гэдгийг дуулгалаа. Дашрамд дурдахад Ч.Бат-Эрдэнэ “Хонхны нулимс”-ыг дуулж ид нэрд гарч байх үедээ хоёр хүүхэдтэй эхнэрээ хаяж, Э.Оюумаатай хамтран уран бүтээл хийх болсон цагаас хойш тэд хамтран амьдрах болсон билээ.
С.Баяр
URL: