Үүл дарга шившгээ хутгаж байна

Саяхан Лениний хөшөөг буулгах үеэр Улаанбаатар хотын захирагч  Э.Бат-Үүл “Хятадын коммунист удирдагчид 60 сая гэмгүй иргэдийг хоморголон устгасан. Энэ бол Хятадын харийн түрэмгийлэгчид хятад хүнийг хөнөөж байсан нийт тооноос 10 дахин их хэмжээ юм. Хүн төрөлхтнийг хоморголон устгасан терроризмийг үндэслэсэн энэ хөшөөг би буулгаж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр коммунистууд үндсэндээ түүхийн төгсгөл болж түүхээс арчигдсан. Одоо зүүн өмнөд Ази, Латин Америкт терроризм хийж яваа хүмүүс коммунистууд л байна. Энд, тэнд дэлбэрэлт болоход эзэн нь коммунистууд л байна. Тэд нар ер нь аллагаас өөр юу ч мэддэггүй хүмүүс…” гэхчилэн баахан  хаа, хамаагүй зүйл ярьж, олны дүргүйг хүргэсэн. Түүний энэ мэдэгдэл хятадын элчин сайдын уурыг хүргэж, багагүй дуулиан тарьж байлаа. Амны алдаа хийж, дипломат ёсыг уландаа гишгэж хаяснаа хожуу ойлгосон хотын дарга Орон нутгийн сонгуулийн өмнөхөн Хятад ард улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Ван Шаолуныг хүлээн авч уулзжээ.  Саяхан уулзалтын үеэр Э.Бат-Үүл Хятадын элчин сайдаас уучлал хүссэн гэнэ. Хамгийн сонирхолтой нь ичсэн хүн хүн алав гэгчээр Э.Бат-Үүл дарга энэ уулзалтын мэдээллийг  орон нутгийн сонгууль өнгөртөл олон нийтэд мэдээлэхгүй байхыг үүрэгджээ.

 

shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих