Хятад Оросын ерөнхий сайд нар сэтгүүлчидтэй уулзав
Хятад-Оросын Засгийн газрын ерөнхий сайд нарын 17 дах тогтмол уулзалт 6-ны өдөр Москвад болсны дараа, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао болон ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев нар хамтаар сэтгүүлчидтэй уулзжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, улс орны удирдагч байх хугацаандаа хамгийн сүүлийн удаа ОХУ-д айлчилж буй тул миний хувьд ихээхэн утга агуулгатай учраас маш их эрхэмлэн нандигнаж байна. Бид хэлэлцээ хийх явцдаа, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, сансар огторгуй, орон нутгийн хамтын ажиллагаа, банк санхүү, өндөр технологи, хүмүүнлэг, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг зэрэг 8 талаас 10 жилийн турш хоёр орны хамтын ажиллагаанд гарсан ололт амжилтыг дүгнэж, Хятад-Оросын Засгийн газрын ерөнхий сайд нарын тогтмол яриа уулзалтын үүргийг гүйцэд үнэлж нотолсон юм гэжээ.
Дмитрий Медведев хэлэхдээ, энэ уулзалтын үеэр хоёр тал олон ач холбогдол бүхий хэлэлцээ хийсэн нь хоёр орны харилцааны стратегийн чухал талыг гэрчилж, хамтын ажиллагааны олон баримт бичиг нь хоёр талын хамтын ажиллагааны хамарч байгаа цар хүрээг дахин тодорхойллоо. Сүүлийн жилүүдэд Орос-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа түргэн хөгжиж, худалдааны хэмжээ удаа дараа шинэ амжилт тогтоож, харилцан хамгийн чухал стратегийн түнш болсны хувьд хоёр орны ирээдүйн хамтын ажиллагаа зөвхөн тооны өсөлтөөр хязгаарлагдахгүй чанарын өсөлтөд илүү анхаарлаа хандуулна гэжээ.
\Д.Х\
URL: