НЭГ ҮХРИЙН ЭВЭР доргивол…
Хэдхэн єдрийн ємнє НЇБ-ын Ерєнхий ассамблей Палестинийг єєрийн ажиглагч улс гэж хvлээн зєвшєєрлєє. Энэ єдрийг хvртэл Палестин нь автонимит гэж явсан. Єєрєєр хэлбэл Израйль улсын бvрэлдэхvvнд багтдаг, єєртєє засах улс байж. Яг л Євєрмонгол нь БНХАУ-ын нэг хэсэг, єєртєє засах улс байдагтай адил.
Харин ийнхvv ажиглагч улс гэж хvлээн зєвшєєрснєєр яваандаа НЇБ-ын жинхэнэ гишvvн, тусгаар улс болох боломжтой юм. НЇБ-ын гишvvн 198 орны 138 нь Палестинийг ажиглагчийн статустай улс гэж хvлээн зєвшєєрєхийн тєлєє санал єгсєн бол 41 улс тvдгэлзэж, есєн улс эсэргvvцэн, бусад нь саналаа огт єгєєгvй гэнэ. Олон жилийн турш тэмцсэн зорилгодоо хvрч улсаа албан ёсоор хvлээн зєвшєєрvvлсэн палестинчуудад баяр хvргэж болох нь.
Нєгєє талаас Газрын дундад тэнгис дэх 6200 ам.км /харьцуулахад манай улсын нутаг дэвсгэр1,566,600 ам.км / гаруй нутаг дэвсгэртэй жижигхэн улсын тусгаар тогтнох эсэх нь бидэнд ямар хамаатай байна аа гэсэн асуулт гарах зvйн хэрэг.
Даяарчлалын давалгаанаар Вашингтонд Обама найтаахаас эхлээд Москвад Путины нуруугаа гэмтээх, Бээжинд Ши Жинпинь хоолойгоо засах хvртэл бvх зvйл хоорондоо маш ээдрээтэй уялдаа холбоотой болсон орчин vед бол маш ихээр хамаатай болж байна. Ингэж хамаатай болоход хvргэж байгаа хамгийн том хvчин зvйл бол дэлхийн зах зээл дээрх газрын тосны vнэ. Жишээлэхэд,өнгөрсөн хэд хоногийн мєргєлдєєний vеэр газрын тосны vнэ нэмэгдээд, энхийн гэрээ байгуулсан сургаар буурч байсан. Їvнийг дагаад бензиний vнэ ч єсч буурч байсан гэсэн vг. Тэгэхээр шатахуунаа хямд vнээр худалдан авдаг байсан социализмын vед бол онцын хамаагvй байхсан.
Хэргийн гол нь Ойрхи Дорнодын бvс нутагт газрын тос экспортлогч гол улсууд тєвлєрсєнд байгаа юм. Саудын Арави, Аравийн Нэгдсэн Эмират, Катар, Иран, Ирак, Ливи гээд газрын тос экспортлогч гол улсууд нь Израйль улстай тун ч ээдрээтэй харилцаатай.
Дийлэнх нь АНУ-ын дарамт шахалтаар л Израйль руу нvvрээ харуулахаар инээгээд, эргvvлэхээрээ ярвайж байдаг гэж болно. Гэтэл Израйль ба Палестиний хооронд заримдаа хурцдаж, заримдаа намжсан дайн vргэлжилсээр олон арван жил болж байна. Нэг талаас эдгээр улсаас нийлvvлж байгаа газрын тос нь газрын тосны хамгийн том хэрэглэгч болох АНУ, Хятад улсын хувьд стратегийн ач холбогдолтой. Нєгєє талаас Израйль нь тус бvс нутаг дахь Америкийн хамгийн гол стратегийн тvнш. Хэрэв Америк палестинчуудын тусгаар тогтнолын тєлєєх хєдєлгєєнийг бvрэн дэмжвэл Израйль ихээхэн хэмжээний газар нутгаа алдаж, бvс нутаг дахь еврейчvvдийн vзэн ядагчдын нєлєє нэмэгдсэнээр бvс нутгийг хамарсан дайн дэгдэх дээрээ тулж болзошгvй. Израйлийг бvрэн дэмжээд ирвэл Арабын орнууд “гомдож” улмаар тус бvс нутагт байгаа олон тооны цэргийн баазуудаа яах вэ гэсэн асуудалтай америкчууд тулгарах юм. Ийм нєхцєлд АНУ нь Палестиний автономид ихээхэн хэмжээний мєнгєн тусламж vзvvлээд хариуд нь тусгаар улс гэдгээ НЇБ гэх мэт олон улсын томоохон байгууллагуудаар хvлээн зєвшєєрvvлэх алхам хийлгэхгvй бариад байсан билээ. Байдал ийм байхад АНУ нь Палестинийг ажиглагч улсын статустай болгохыг эсрэг санал єгч, санал хураалтын vр дvнг таагvй vр дагавартай гэж мэдэгдсэнд гайхах зvйлгvй.
Иракийн дайн, Аравийн хувьсгалын vр дvнд Израйлийн хамгийн том дайснууд гэгдэж байсан Ирак, Ливид тєр эргэж палестинчууд эдгээр улсаас санхvv, эдийн засгийн хvчирхэг дэмжлэг авч чадахаа байсан нь Израйлийн хувьд том ололт. Израйль ч Иракийн эсрэг цэргийн ажиллагаа, Аравийн хувьсгалыг зуун хувь дэмжиж байсан нь ойлгомжтой. ХАМАС бvлэглэлийн томоохон санхvvжvvлэгч Сири улсад болж байгаа иргэний дайнд израйльчууд хэнийг дэмжиж байгаа нь нууц биш. Гэтэл нєгєє талаас хувьсгал ялсан орнууд дахь еврейчvvдийг vзэн ядагч, лалын хэт явцуу vзэлтнvvдийн нєлєє эрс нэмэгдсэн. Иран улс Израйлийг хvлээн зєвшєєрєєгvй хэвээр тєдийгvй цємийн зэвсэгтэй болох гэж бvх хvчээ дайлчилж байна. Энэ бvх ээдрээг Израйль ба Палестины хооронд болсон хэд хоногийн зэвсэгт мєргєлдєєн бэлхнээ харуулсан билээ. Аравийн орнуудын лиг энэ мєргєлдєєний vеэр хуралдаж, Израйлийг эрс шvvмжилж, Палестиний эсрэг явуулж байгаа зэвсэгт ажиллагаагаа зогсоохгvй бол эрс шийдэмгий арга хэмжээ авч магадгvй бололтой мэдэгдэл хийсэн. Иран, Сири нь “ХАМАС” бvлэглэлд зэр зэвсгийн ихээхэн тусламж vзvvлсэн.
Иордан улс нь 1994 онд Израйльтай байгуулсан энхийн гэрээгээ дахин авч vзэж магадгvй гэдгээ ч мэдэгдэж. Хэрэв байдал энэ мэтээр vргэлжлэн хурцадсан бол Израйль нь дээр дурдагдсан Аравийн орнуудтай зарлаагvй дайны байдалд орно. Їр дvнд нь Израйль єєрийн аюулгvй байдлыг хангахын тулд эдгээр улсын мєнгє, хvчирхэг байдлын гол эх сурвалж болсон газрын тос олборлох салбарт цохилт єгєх байсан биз. Ингэсэн бол дэлхийн зах зээл дээрх газрын тосны vнэ, тvvний дотор манай хойд хєршийн олборлож байгаа газрын тосны vнэ огцом єснє. Їvнийг дагаад нефтийн бvтээгдэхvvн болох бензин шатахууны vнэ ч огцом єсєх нь ойлгомжтой.
Иймд Палестинийг НЇБ-ын ажиглагч улсын статустай гэснээр байдлыг улам ээдрээтэй болгож байгаа юм. Учир нь Палестиний ХАМАС, ФАДХ гэх мэт бvлэглэлийн зэвсэгт дайчид НЇБ-ын шийдвэрийг єєрсдийн ялалт гэж vзэж байгаа болохоор Израйлийн эсрэг явуулж байгаа єдєөн хатгалгаа нэмнэ vv гэхээс бууруулахгvй. Харин Израйль урдын адил шаардлагатай гэж vзсэн vедээ Палестиний алан хядагчдын эсрэг зэвсэгт ажиллагааг тус улсын нутаг дэвсгэрт явуулаад байх боломжгvй болж байгаа ч зvгээр нэг тэвчээд суухгvй. Харин хэзээ мєдгvй НЇБ-ын жинхэнэ гишvvн болох гэж байгаа ажиглагч статустай улсын эсрэг дангаар зэвсэгт ажиллагаа явуулахыг дэлхийн дийлэнх орон таалахгvй. Мєн Палестиний нутаг дээр байгуулсан еврейчvvдийн суурингуудаа татан буулгах шаардлагатай тулгарна. Тэртээ тэргvй бага газар нутагтай Израйль vvнийг зєвшєєрєх нь юу л бол.
Ингээд ахиад л бєєн ээдрээ. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны vнэ ахиад л єснє. Харьцангуй хямд vнэтэй байхад бензиний ханшаа нэмсээр байгаа хойд хєрш энэ бvх ээдрээний улмаас газрын тосны vнэ єсєєд ирэхээр цааш нь хэд хvртэл нэмэхийг таахад бэрх. Нэг vхрийн эвэр доргивол яана гэдэг билээ…
АРДЧИЛАЛ СОНИН
URL: