Хүн бүр л “2012.12.21-ий өдөр яах бол? юу болох бол?…” -хэмээн сэтгэл түгшин сууж байгаа. Майягийн хуанлигаар 2012 оны 12-р сарын 21-нд дэлхий сөнөх болно хэмээн үздэг. Тэгвэл NASA-с энэхүү өдрийн талаар ийм нэгэн мэдээлэл ирсэн гэж барууны нэгэн сайт дээр бичсэн байна. Тэдний бичиж байгаагаар дэлхий тун удахгүй галактикийн тэг цэгийг дайрах магадлалтай гэж үзжээ. Ингээд NASA-аас ирсэн гэх сенсааци болоод байгаа ийм нэгэн мэдээллийг та бүхэнд хүргэе.
1. 2012/2013 оны намар, өвлийн улирал нь Төвд болон бусад дэлхийн хойд хагаст байрлах улсуудад маш дулаахан байх юм байна. Харин 2012 оны 12 сарын 21-нд дэлхий, нарны аймгийн хамтаар галактикийн тэг цэгийг дайрч өнгөрөх магадлалтай гэнэ. Энэхүү хэсэг нь ямар ч цахилгаан, гэрэл гэгээ байх боломжгүй газар юм байна. Тиймээс л хэд хоног гэрэл, цахилгаангүй байх болно гэх яриа гараад байгаа бололтой.
2. 2012.12.21-нд Оросын цагаар өглөөний 10 цагт (Монголын цагаар 15 цагт) дэлхий даяар чив чимээгүй, тас харанхуй байх юм байна. Ямар ч цахилгаан, гэрэл гэх мэт цахилгаан үүсгүүр ашигладаг бүхий л зүйл ажиллахгүй аж.
3. Энэхүү харанхуй нь хамтаар сансраас цацрах гэрэл, хуурамч гэрлийн цацралт зэрэг үүсэх бөгөөд үүнд санаа зовох хэрэггүй юм. Учир нь энэ нь 3-4 хоног үргэлжлэх юм байна.
4. Харин энэ бүхний дараа нар дахин гарч ирэх аж. Бид бүхэн дэлхийг дахин харж чадна. Амьтад эртнээс харанхуй ирэхийг мэдрэх учир ичээндээ орж нуугдах болно. Харин хотод байгаа ард иргэд үүнийг мэдэхгүй учраас галзуурч амь алдаж болзошгүй. Дэлхийн хүн амын 10% нь амиа алдах магадлалтай.
5. Харин та эртнээс бэлдэж төлөвлөсөн зүйлүүдээ 2012 ондоо багтааж хийхийг хичээх хэрэгтэй бөгөөд ямар нэгэн өр тавилгүйгээр бүх өр ширээ дарж дуусгах хэрэгтэй. Мөн шинээр ажил эхлүүлэх хэрэггүй.
6. 2012 оны 12 сарын 20-нд бүх бичиг баримт, үр хүүхдээ аваад хөдөө явах хэрэгтэй. Дор хаяж хоёр сарын хүнсээ бэлдэх хэрэгтэй. Учир нь цахилгаан, эрчим хүч маш удаан эргэн ажиллагаандаа орох болно. Мөн гэртээ цэвэр усны нөөц, мод түлээ, гал, лаагаа бэлдэх хэрэгтэй. 2012 оны 12 сарын 21-нд эрчим хүч ажиллахаа болих учраас гэртээ зуух байлгах хэрэгтэй юм байна. Харанхуй байх хугацаанд цонхоо битүү хар хөшгөөр хаах хэрэгтэй бөгөөд сонссон, харсан зүйлдээ итгэн нээж, шалгах гэсний хэрэггүй бөгөөд гадаа гарч болохгүй. Хэрвээ гарах шаардлагтай бол хэт хол явах хэрэггүй. Учир нь харанхуйгаас болоод та өөрийн гарыг ч харж чадахгүй. Гэхдээ үүнээс айх шаардлагагүй.
7. Гэрэл гэгээ гарсны дараа буцаад хот руу явах гэж бүү яар. Харин хавар хүртэл хөдөө амьдарсан нь дээр юм. Дэлхий тэг цэгийг 2013 оны 2-р сарын 7-нд бүтэн дайрч гарж дуусна. Хэсэг хэсгээр гэрэл гэгээ, эрчим хүч, унаа тэрэг ажиллаж эхэлнэ. 3-р сарын сүүл гэхэд дэлхий маань буцаад хуучин хэвэндээ орох аж.
8. Бүх улс орны удирдлагууд аль хэдийн энэхүү “тэг цэг”-ийн талаарх мэдээллийг авсан боловч ард, түмэндээ огт мэдэгдэхгүй байгаа нь ихэд аймшигтай. Улс орны хамгаалалт, түгшүүрийн дохио бүгд ажиллахгүй учраас та зөвхөн өөртөө л найдах үлдэж байна.
9. Харин дэлхий галактикийн тэг цэгийг дайрч өнгөрсний дараа хүмүүсийн амьдрал дахин тайвнаар эхлэх болно. Хүмүүс мөнхийн баялагийн талаар бодож эхлэх бөгөөд улс орнуудад хүний сэтгэл зүйн, эрүүл мэндийн талаар хичээлүүдийг идэвхитэй зааж эхлэнэ. Энэ нь хүнийг хөгжүүлэх хамгийн удаан хугацааны үйл ажиллагаа байх болно.
Анхааруулга. Энэ мэдээлэл баталгаатай мэдээлэл биш бөгөөд Европын нэгэн сайтаас орчуулж тавьсан болно.
Эх сурвалж: СААК.мн