Ц.Нямдорж зөнөөгүй ч зөгнөжээ янз нь

УИХ-ын гишүүн Ц.Ням­дорж сар гаруйн өмнө чуул­ганы хуралдааны үеэр “МАХН-ынхан хэзээ мөд­гүй хажуудахдаа хутга шаа­чихаад яваад өгөх нөхөд” хэмээн АН-ынханд ан­хааруулж билээ.

 

Тухайн үед мань хүн нэлээд ширүүхэн хэл­сэн төдийгүй ёстой л үнэн үг хэл­сэн хүнд хүн өшөөтэй гэгч болж, чуулганы танхимд багагүй шуугиан дэгдсэн. Тэр ч байтугай Ц.Нямдорж гишүүнийг зөнөглөлөө гэж хэлсэн нь ч бий.

Гэтэл өдгөө түүний хэлснээр МАХН-ын гишүүд засгаас гарна хэмээн хүнд хутга дүрэх байтугай дэлхийд улсынхаа нэрийг баас­таж байна. Улстөрийн аран­шинг тааварлахад бэрх хэдий ч Ц.Нямдорж ги­шүүн зөнөглөөгүй юм аа гэхэд зөгнөсөн нь тодорхой бол­лоо.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих