УИХ-ын гишүүн Чойжилсүрэн 6 тэрбумын машин төрд шахжээ
Монголын төрд хоёрхон компани давуу эрхтэйгээр машин шахаж, дундаас нь асар их хэмжээний ашиг орлого олдог. Сүхбаатар нутгийн гаралтай Чулуунбаатар захиралтай “МОННИС Интернэшнл” ХХК. Сангийн сайд С.Улааны дэмжлэгтэйгээр машин шахаж, хөл дээрээ боссон энэ компанийн тэрэг асар өндөр үнэтэй. Тус компани Т.Ганди сайдад машин шахжээ. Шахжээ ч гэж дээ. Сүхбаатар аймгаар овоглодог хатагтай Ганди нутгийн дүүгээсээ “Ниссан” маркийн 46,0 сая төгрөгийн суудлын автомашиныг ямар ч тендергүйгээр худалдаж авч унасан байх юм. Тэр ч бүү хэл Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар батлагдсан яаралтай түргэн тусламжийн автомашин авах хөрөнгөөр ЭМЯ ажлын албанд гурван ширхэг суудлын автомашиныг 206.4 сая төгрөгөөр худалдан авч хөрөнгө оруулалтын зориулалтыг дур мэдэн өөрчилжээ. Нэг бүр нь 78 сая төгрөгийн үнэтэй суудлын машин авч дарга нар нь бас л төрийн мөнгөөр тансагласан хэрэг. Тэгвэл УИХ-ын гишүүн Чойжилсүрэн “МОННИС Интернэшнл” ХХК Чулуунбаатартай зэрэгцэн машин шахаж, мөнгө босгож байна. Мань эр Хүнс хөдөө аж ахуйн яамнаас зарласан тендерийг гартаа оруулж нийтдээ 6 тэрбум төгрөгийн үнэтэй машин шахаж, халаасаа зузаалсан байх юм. Хамгийн сонирхолтой нь эрхэм гишүүн Чойжилсүрэн “Орос машиныг надаас өөр хүн монголд нийлүүлж чадахгүй. Ульяновскийн авто зовадын даргын хүүтэй би найз. Оросууд надаас өөр хүнд машин өгөхгүй гэж” сайд дарга нарт хүртэл томордог юм гэнэлээ. Тэгэхээр хөөрхий монголчууд орос машин авчирч өгч байгаа Чойжилсүрэн гишүүнд залбирч суух хэрэгтэй болох нь л дээ.
Эх сурвалж: shudarga.mn
URL: