Гадаадад биш ээ,Монголд тахир дутуу гаж донтон 17 настай охиныг зэрэмдэглэжээ
Манай нийгэм хаашаа яваад л байна даа .Бараг өдөр бүр тийм хүн амины хэрэг гарлаа, тэглээ ингэлээ гэх болсон .Лав л хүмүүнлэг ардчилсан нийгэм биш ээ .Ноднин интернетээр Хятадууд жоохон хүүхэд машинаар дайрахад ” Хятад “ хүмүүс ямар муухай юм бэ? гэж гайхаж шуугиж байсан ч одоо өөрсдөө тэднээс дутахгүй зэрлэг харгис болжээ. Нэг нэгэндээ туслах бүү хэл хажуу айлаа ч танихгүй айлууд улам их болсоор байгаа бил ээ.
Саяхан сэтгэл сэмширүүлсэн нэгэн аймшигт хэрэг гарчээ. Хэнтий аймгийн Хэрлэн сумын V хорооны нутаг дэвсгэрт орших “БАМ”-ын байшинд тэргэнцэртэй гаж донтон 17 настай охиныг зэрэмдэглэсэн хэрэг гарчээ. Нутгийн иргэд Бам буюу “Муурын байшин”, “Чеченийн Бам”, “Хорт хүмүүний хөндий” гэж янз бүрээр нэрлэдэг төрөөр тэжээлгэж архичин ажилгүй хүмүүсийн үүр болсон газар уг хэрэг гарсан байна.
11 сарын 28 ны өдөр тахир дутуу Т.Энхтөр гэгч этгээд өөрийн байранд цуг архиддаг залуусаараа 17 настай охиныг хуурч авчируулаад тайруулсан гараа бэлэг эрхтэн руу нь оруулж цус алдуулжээ. Одоо охин сэхээн амьдруулах тасагт байгаа бөгөөд артерийн судас тасарч, 3,5 литр цус алджээ. Харин тахир дутуу гэмт хэрэгтэн ахин хэдэн жил төрөөр тэжээлгэж асруулах бол .
Т.Учрал
Эх сурвалж: World.mn
URL: