“Уруулын будаг” эх орондоо ирлээ
“Хүрээ хүүхнүүд”, “Зуны дурлал” зэрэг дуунуудаар залуусыг байлдан дагуулж байсан дөрвөн бүсгүйг монголчууд одоо ч мартаагүй байгаа. Хамтлагийн ахлагч Ц.Дэлгэрмаа нь Солонгост суралцах болсноор “Уруулын будаг” тарж, тус тусын замаа хөөн одсоноос хойш долоон жил өнгөрчээ.
Хамгийн сүүлд Г.Ичинхорлоо нэгэн сонинд ярилцлага өгч, хамтлагаа албан ёсоор Соёл, спорт аялал жуулчлалын яаманд Соёл, урлагийн маркетингийн ажил хийж байгаагаа олонд дуулгасан юм. Тэрбээр эх орондоо суурин амьдарч байгаа бол хамтлагийн гурван ч гишүүн хилийн чанадыг зориод байсан. Тэгвэл М.Гэрэлтуяа АНУ-д боловсрол эзэмшээд өнгөрсөн жил эх орондоо иржээ.
Харин Франц улсад сурч буй С.Ганчимэг ирэх хавар сургуулиа дүүргэн, нутагтаа ирэх аж. Түүнчлэн Солонгос улсад олон жилийн турш ажиллаж, амьдарч байгаа Дээгий ч эх орны зүг хүлгийн жолоо эргүүлэх сурагтай. Гэвч дахин нэгдэж, хамтдаа уран бүтээл туурвих төлөвлөгөөгүй байгаа аж.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хүнд атаархаад алахад бэлэн хүмүүс байх юм даа. Яаж ийгээд унагааж гутаах зорилготой.