2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж өөрөө өөртэйгөө өрсөлдөх үү?
2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй хэдэн сарын дараа болно. Одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улиран сонгогдох хүсэлтэй байгаа. Харин тэрэнтэй өрсөлдөх нэр дэвшигч байна уу? байвал хэн бэ? гэсэн асуудал гарч ирж байна. Үнэндээ Ц.Элбэгдорж өөрөө өөртэйгөө өрсөлдөхгүй л бол түүнтэй өрсөлдөх хүн алга.
АН: Нэр дэвшүүлэхийн өмнөх ҮЗХ дээр одоо рейтинг өндөртэй байгаа С. Бат- үүл одоогийн ерөнхийлөгчтэй өрсөлдөх боломжтой ганц хүн. Хотын дарга маань Ц.Элбэгдоржоос илүү хүмүүст таалагдаж байгаа боловч ҮЗХ дээр Ц.Элбэгдорж өөрийнхөө нэрийг баталгаажуулахаа сайн мэднэ.
МАХН: 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүчтэй өрсөлдөгч гэгдэх Н. Энхбаяр Авилгалын хэргээр ял авсан. Маргааш болох Дээд шүүхийн хурлаар анхан болон дунд шатны шүүхийн шийдвэртэй адилхан шийдвэр гарна. МАХН ийнхан ЗГ аас гарлаа гэсэн ч гал тэрэг явдагаараа явна. Он гараад харин өршөөлийн хуулиар Н.Энхбаяр суллагдаж нэр дэвших эрхгүй үлдэнэ. МАХН -аас Тэрбиш, Улаан нэр дэвшсэн ч хүмүүсээс санал авч чадахгүй . Тэрийгээ ч МАХН сайн мэдэж байгаа.
МАН: Үнэндээ МАН олон мянган гишүүнтэй ч гэсэн лидер үнэндээ алга. Өөрсдөө ч түүнийгээ хүлээн зөвшөөрдөг. С.Баяр хамгийн нэр дэвших магадлалтай ч гэсэн Оюу толгойн гэрээний хариуцлагийг би үүрнэ гээд Канад , Америк руу яваад алга болсон. МАН -аас хэнийг дэвшүүлэх бэ? гэсэн эрэл болж буй бололтой.Нэрээ дэвшүүлсэх санаатай хүн байсан ч он гартал тэрийгээ ил гаргахгүй. Юмыг яаж мэдэх үү Н.Энхбаярын хойноос явж мэднэ гэсэн айдас байгаа.
ИЗЗНН: Энэ намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн шанстай байсан ” Форум ” Энхбат намынханаасаа зай аваад хагас жил болж байна. Өөрөө ч өрсөлдөхгүй гэж байгаа.
Бие даагч: УИХ-ын гишүүн, МҮЭХ-ний ерөнхийлөгч С.Ганбаатарыг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх яриа гараад байсан ч мань хүн өөрөө нэр дэвшихгүй гэдэгээ мэдэгдэж нотариатаар батлуулсан ч болно гэж мэдэгдсэн. Уул нь мань хүн нэр дэвшисэн бол олон хүн дэмжих байлаа.
Т.Учрал
Эх сурвалж: World.mn
URL: