”Дакар ралли”-д Монгол тамирчид оролцоно
2013 оны “Дакар ралли” ирэх сарын 5-20-нд Аргентин, Чили, Перу гэсэн чиглэлд болох гэж байна. Тус тэмцээнд оролцох тамирчдаа дэмжин Монголын авто мастеруудын холбоо “Дакар-2013 Мастер кросс” уралдааныг энэ сарын 9-нд зохиохоор болжээ.
Уралдаанаас олсон ашгийг “Дакар ралли”-д оролцох тамирчдын зардалд нэмэр болгож хандивлах аж. Хоёр тамирчны зардал нийт 200 гаруй сая төгрөг болох юм байна. “Дакар ралли” нийт 8450 км замыг туулдаг. Ачааны болон суудлын автомашин, мотоцикль, куад гэсэн дөрвөн ангилалд дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан шилдэг тамирчид өрсөлддөг дэлхийн мото спортын хамгийн том уралдааны нэг юм.
Нөгөөтэйгүүр “Дакар ралли”-г мото спортын олимп хэмээх нь ч бий. 2013 оны “Дакар ралли”-д мотоциклийн төрөлд 196, автомашинд 150, ачааны машины төрөлд 90 баг өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Манай улсаас ОУХМ Б.Болдбаатар, Н.Лхамаа нар анх удаа оролцохоор болжээ.
ОУХМ Д.Болдбаатар Австри Улсын “КТМ ралли 450″ маркийн мотоциклиор 175 ду гаартай оролцох бол ОУХМ Н.Лхамаа “Ямаха” маркийн мотоциклиор 174 дугаартай оролцоно. “Дакар ралли” нь тамирчдын ур чадвар эр зоригийг сорихоос гадна автомашин, мотоцикль үйлдвэрлэгчдийн чансааг давхар шалгадаг онцлогтой юм.
URL: