ТВ-9 телевиз 20 гаруй ажилтанаа ажлаас нь чөлөөлжээ
ТВ-9 телевизийн 60 гаруй уран бүтээлчид шинэ удирдлагаа эсэргүүцэн ийнхүү бослого хөдөлгөөн зохион байгуулжээ. Тус телевизийн захирал асан Б.Энхбат өнгөрсөн наймдугаар сард ажлаа өгсөн. Үүнтэй холбоотойгоор тус телевизийн ТУЗ хуралдаж, программын албаны дарга А.Долгорыг гүйцэтгэх захирлаар хоёр сарын хугацаанд томилсон байж.
Ингээд гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаа нь дуусахад А.Долгорыг ерөнхий захирал болгох шийдвэрийг ТУЗ-аас нь гаргажээ. Энэ хугацаанд А.Долгор нь ажилтнуудтайгаа зүй бусаар харьцан нэг биш удаа гар хүрээд авчээ. Тийм ч учраас түүнийг ерөнхий захирал болгохыг ажилчид нь эсэргүүцсэн бололтой.
Инженер техникийн ажилтан, сэтгүүлчдээс бүрдсэн ажил хаялтын багийнхан “Нэг бол наад хүнээ соль. Үгүй бол бид явъя” гэсэн албан шаардлага бүхий өргөдлийг ТУЗ-дөө өгсөн байна. Өчигдөр тус телевизийн ТУЗ хуралдаж, нэр бүхий 20 гаруй ажилтнаа өөрсдийнх нь хүсэлтээр явуулж, А.Долгорыг захирлын албан тушаалд нь хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.
Ч. Батцэцэг
Эх сурвалж:
URL: