ПУТИН: СИРИЭС АЙХ ХЭРЭГГҮЙ

Сири улс дотоодын мөргөлдөөнөө зохицуулах гээд өөр улс руу довтлох сэхээгүй байгаа учир тайван байхыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Турк улсаас дахин хүсэв.

Турк-Сирийн хилийн ойролцоо болж буй буудалцааны талаар хоёр улс харилцан тэвчээртэй байх нь зөв хэмээн Орос улс Туркийн байр суурийг хуваалцлаа.
Өнгөрсөн 10 дугаар сард Сири улсаас Туркийн нутаг руу харвасан пуужинд тус улсын таван иргэн амь алдсаны хариу болгон Турк улс Сири рүү хариу гал нээж эхэлсэн билээ. Турк нь Сирийн дүрвэгсдийг хүлээж авсаар байгаа бөгөөд Башар аль-Асадын хатуу шүүмжилдэг улсын нэг юм.
Энэ зун Туркийн байлдагчийг агаарын хил зөрчсөн хэмээн Дамаскт буудан хороосон нь хоёр улсын харилцааг улам муутгасан. Турк улс үүнийг санаандгүй хил зөрчсөн хэрэг болохыг мэдэгдээд, хэрэв ийм хэрэг давтагдвал хариу арга хэмжээ авахаа анхааруулсан ажээ.
Орос улс НАТО-аас Туркт Сирийн хилийн ойролцоо агаарын довтолгооноос хамгаалах “Пэтриот” систем байрлуулсан нь байдлыг улам хурцатгасан арга хэмжээ гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Турк улс Сиритэй залгаа 900 км урт хилийн зурвасаа хамгаалахын тулд нилээд хэдэн тийм пуужинг НАТО-аас авах албан ёсны хүсэлтээ гаргаад байгаа юм.
2011 оны гуравдугаар сард эхэлсэн, Асадыг эсэргүүцсэн Сирийн мөргөлдөөнд олон арван мянган хүн амь эрсэдсэн тухай НҮБ мэдээлжээ.
Араб дахин дахь Москвагийн цор ганц түншээр үлдээд байсан Асадын дэглэмийн эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээг дэмжээгүй хэмээн Орос, Хятад хоёр улсыг Өрнөдийнхөн нилээдгүй шүүмжилж байсан. Москва НҮБ-ын энэ арга хэмжээг Асадыг эсэргүүцэгч бүлэглэлийг дэмжих бус, харин ч араар нь тавьсан үйлдэл төдийгүй тус улсад энх тайван байдал тогтооно гэдэгт эргэлзэж байгаа аж.
“Сирийн талаарх Оросын байр суурь нь Башар аль-Асадын засаглалыг хаацайлсан хэрэг биш, Сирийн хямралаас үүсч болох олон үр дагаварыг тунгаасны үндсэн дээр гаргасан шийд байсан. Бид тун саяхан үйлдсэн алдааг дахин давтахыг хүсэхгүй байна” гэж Путин хэлсэн байна.
Л.Урангуа

Montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих