Тэсгэм өвлөөр, тэгээд агаарын бөмбөлгөөр Монгол руу нисэн ирж байна

Хойд туйлд агаарын бөмбөлгөөр очсон нэрт аялагч Валентин Ефремов Улаан Үдээс Хөвсгөл рүү нисэн ирж байна. Онгоцоор биш задгай бөмбөлгөөр. Агаарын хэм -40. Түүний гол зорилго Хөвсгөл нуурыг судлах ажээ.

-Өндөрт байхад хүрээлэн байгаа байгаль дэлхийн тухай газар дээрхээс шал өөр бодол орж ирдэг юм. Өөрийн эрхгүй эх дэлхийнхээ гарал үүслийн тухай бодож эхэлдэг гэж тэр ярьж байна. Гурван хүнээс бүрдсэн нисэх багийн аялал хоёр өдрийн турш үргэлжлэх юм.  Ирсэн зам руу маань буцааж хөөх салхины чигээс л болгоомжилж байна. Бусдаар бол агаарын бөмбөлөг өөрөө залуурдахад хөнгөхөн, жин багатай эд гэж багийн гишүүн Юрий Тюрин хэлжээ.

Аялагчид жигүүртэн нисэх өндрөөс Хөвсгөл нуурын гайхалтай гэрэл зураг дарахыг хүсч байна. Монгол руу аялаж байгаа бас нэг зорилго нь хоёр далайг тусгаарласан Берингийн хоолой дээгүр хийхээр төлөвлөсөн нислэгийн бэлтгэл ажээ.Өнөөдөр Буриадаас гарсан аялагчдыг Монгол улсын хил дээр ёслол төгөлдөр хүлээн авахаар зэхэж байна гэж “Информ полис” сайтад бичжээ.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих