Хөр цас ханзартал Засгийн газар 1,5 тэрбум ам.доллараа “угааж” дахин мөнгө “босгож” ч мэдэх юм

Монгол Улсын Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын бонд дэлхийн зах зээл дээр эрэлт ихтэй байсан нь олон улсын зарим ажиглагчдыг гайхшируулсан байна. Энэ талаар nasdag.com цахим хуудсанд “Монгол Улс эдийн засгийнхаа тавны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгийг босгож чадлаа.

 

Таван жилийн хугацаатай бонд худалдан авах саналыг 310 захиалагч ирүүлсэн нь зургаа, 10 жилийн хугацаатай бонд худалдан авахаар 370 хөрөнгө оруулагч санал ирүүлсэн нь 9.3 тэрбум ам.доллартай тэнцсэн” гэж мэдээлжээ. Мөн Fi- nanceasia.com цахим хуудсанд мэдээлснээр, манай улсын Засгийн газрын бондыг худалдан авахаар 15 тэрбум ам.долларын захиалга иржээ.

 
Далайд гарцгүй Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн ердөө 8.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ. Зээлжих зэрэглэлийг нь “Moody’s” агентлаг В1 гэж тогтоосон тус улсын эдийн засаг уул уурхай, хөдөө аж ахуйн салбараас ихээхэн хамааралтай. Арван жилийн хугацаатай бондын дийлэнх буюу 45 хувийг Америк, 26 хувийг Европ, 29 хувийг Азийн хөрөнгө оруулагчид худалдан авчээ.

 

Мөн “Pinebrid Invest¬ments” компанийн судалгааны газрын дарга Артур Лау “Монголын Засгийн газар уул уурхай, дэд бүтцэд хөрөнгө оруулахад ямар бодлого баримтлах нь дотоодын компаниуд гадаадын хөрөнгө оруулагчдад тийм ч тодорхой бус байгаа” гэж ярьсныг дамжуулсан байна.

 
MoH“Wall street joumal’’-ын нийтлэлд “Монголын Засгийн газрын бондыг худалдан авахаар төлөвлөж байсан 68 тэрбум ам.долларын эргэлтийн сантай Лондонгийн “Ашмар Инвестмент” хөрөнгө оруулагч группийн судалгааны товийн тэргүүн Жан Ден “Энэ бол дэлхийн хөрөнгийн зах зээл дэх том алхам” гэдгийг онцолжээ.

 

Уг нийтлэлд “Хөрөнгө оруулагчид, Хятад, Орос гэсэн хоёр том гүрний дунд оршдог Монгол гэдэг жижигхэн оронд хөрөнгө оруулах нь эрсдэлтэй гэсэн яриаг чихнийхээ хажуугаар өнгөрөөж байв. Монгол Улсын гадаад валютын нөөц багасч, инфляци хоёр оронтой тоонд хэвээр байгаа бөгөөд хөрөнгийн зах зээлийн арилжаа нь энэ онд 30 хувиар буурсан юм. Мөн Засгийн газар нь бизнесийнхэнд тун ч таагүй хэд хэдэн шийдвэр гаргасан” хэмээн дурджээ.

Бондын мөнгөөр юу хийх нь бүрхэгдүү хэвээр байна

Засгийн газрын бондын 1.5 тэрбум ам.доллар энэ сарын таванд Монголын төрийн сангийн дансанд бэлнээр орж ирэх юм. Харин таван жилийн дараа 20.6 сая, арван жилийн дараа 51.2 сая ам.долларыг үндсэн төлбөр дээрээ нэмж төлөх өр үүсч байна. Одоогоор Засгийн газрын гишүүд “Бондоос орж ирэх мөнгийг төсвийн алдагдпыг нөхөж, нийгмийн халамжид зарцуулахгүй.

 

Шинэ бүтээн байгуулалт, дэд бүтэц, төмөр зам, хатуу хучилттай зам, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах ажилд зарцуулна” гэцгээж байна.
Энэхүү томоохон төсөл, арга хэмжээний талаар тодруулахаар уг бондыг бүртгэсэн Санхүүгийн зохицуулах хорооноос асуухад олигтой хариулт өгсөнгүй.

 

Тодруулбал Засгийн газар нь тодорхой ийм ийм төслүүдэд тийм хэмжээний хөрөнгө оруулна гэсэн санал, төлөвлөлтөө Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэхгүй юм байна. Засгийн газар ч бондоос орж ирэх мөнгийг шинэ бүтээн байгуулалтын ажил, төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барьж байгуулахад зарцуулна гэсэн ерөнхий мэдэгдлүүд хийсээр байна.

 

Иймд, Эдийн засгийн хөгжлийн яам бүх тооцоо, төслийг зангидаж байгаа юм байна гэсэн таамаглалаас өөр мэдээлэл одоогоор алга. Уг нь Засгийн газар өөрийн гаргасан бондоо юунд захиран зарцуулах нь хэнд ч хүртээлгүй мэт. Гэвч энэ их мөнгөөр чухам юу хийх гэж буй нь тодорхойгүй, энэ талаар Засгийн газар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа нь олны хардалтыг дагуулсаар байна.

 

Энэ нь ч зүйн хэрэг юм. Өөрөөр хэлбэл аливаа барилгыг барихад эхлээд зургаа хийж, уг барилгыг барихад хэчнээн хэмжээний зардал гаргаж, ямар хэмжээний ашигтай ажиллах вэ? гэсэн төсөвт болон төлөвлөгөөт өртгөө тооцож байж ажлаа эхэлдэг.

 
Барилга дуусч, ашиглалтанд орсны дараа жинхэнэ өртгөө тооцож ашигтай ажилласан эсэхээ тооцож үздэг. Гэтэл өнөөдөр Засгийн газарт ийм бүтээн байгуулалтын ажлыг төдий хугацааны дотор тийм хэмжээний хөрөнгөөр хийж дуусгана. Дараа нь Монгол Улсад төдий хэмжээний ашиг өгнө гэсэн техник эдийн засгийн үндэслэлээ тооцож хийгээгүй бололтой.

Худалдаж авах мохиныхоо үнийг асуулгүйгаар хүнээс мөнгө зээлэхтай адил юм

Өөрөөр хэлбэл хүнээс тэрэгний морь худалдаж авах гэж байгаа хүн мориныхоо үнийг мэдэхгүйгээр хүнээс мөнгө зээлж байна гэсэн үг юм. Морь авах гэж байгаа хүн багцаалаад 500.000 төгрөг зээлтэл цаад эзэн 700.000 төгрөг гэж дуугарвал яах вэ? Тэгвэл цаад хүн морио авч чадахгүй 500.000 төгрөгийн зээлийн хүү төлнө, эсвэл буцааж өгөхөөс өөр аргагүй.

 

Харин бидний олон улсын зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.долларыг буцаах боломжгүй. Бид энэ мөнгийг авсан өдрөөсөө эхэлж ашиглахгүй бол Монгол Улс өдөр, сараар зээлийн хүү төлж алдагдал хүлээнэ. Гэтэл өнөөдөр 1800 км-ийн урттай төмөр зам тавих, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, цахилгаан станц барихад тэрхүү 1.5 тэрбум ам.доллар нь хүрэх ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд.

 

Хүрвэл сайн л биз. Хүрэхгүй бол яах вэ. Дахиад л Засгийн газрын бонд босгох уу? “Шинэ баян чээж өвчтэй” гэгчээр. Одоохондоо бид 1.5 тэрбум ам.долларын бараа харчихаад хөөрцөглөж л байна. Гэтэл эцсийн дүндээ цахилгаан станц ч үгүй, дутуу тавьсан төмөр замтай, аж үйлдвэрийн цогцолбор нэртэй хэдэн босгосон барилгаас өөр юмгүй хүч тарамдсан, хөрөнгө мөнгөөр суусан байдалд хүрчих вий.

 

Ийм учраас хүмүүс “Засгийн газрын бондоос орж ирэх мөнгөөр хийх ажил тодорхой биш байна. Бондын мөнгө хэний, ямар мөнгөтэй хүний гараар орчих вий” гэж үг чулууддагийн учир нь энэ. Түүнээс тэдэнд бондын 1.5 тэрбум ам.доллараас нялзах юм юу ч үгүй. Эцсийн дүндээ энэ мөнгөөр хэрэгтэй юм хийгээсэй. Улсын маань өр шир улам зузаарчих вий гэж санаа зовсны шинж юм.

Хөхөө өвлийн хүйтэнд хөр цас малтаж газар ухахгүй нь лав

Засгийн газрын бондын мөнгө өнөөдрөөс Монголын талд шилжинэ. Тиймээс энэ мөнгийг бид маргаашнаас эхлээд ашиглах ёстой. Гэтэл Засгийн газар үүнд бэлэн байна уу, үгүй юү гэдэг асуудал байна.
Байдлыг ажихад хөхөө өвлийн хүйтэн тачигнасан энэ цагаар цахилгаан станцын суурь тавьж, төмөр замын даланг байгуулах газар шорооны ажил хийхгүй нь тодорхой. Мөн Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор бий болгох барилгын ажил эхлэхгүй нь лав. Эдгээр ажил наад зах нь ирэх оны тавдугаар cap хүргэж газар гэссэний дараа эхэлнэ.

 

Тэр болтол 4-5 сарын хугацаа байна. Энэ бол багагүй хугацаа. Өөрөөр хэлбэл бид ирэх хаврын тариалалт эхэлж, мал төллөж дуусах хүртэлх хугацаанд бондын мөнгийг ашиглахгүй зүгээр л хадгалах болж байна. Энэ хугацааны бондын хүүг тооцвол овоо тоо гарах биз. Эсвэл Засгийн газар 1.5 тэрбум ам.доллараа “угааж” дахин мөнгө “босгож” ч мэдэх юм.

 

Ингээд бодохоор Засгийн газрын бондыг олон улсын зах зээл дээр арилжаалах ажлыг хэт яарсан юм биш биз гэсэн асуудал ч гарч байна. Уг нь Засгийн газрын баталгаатай бондыг хэдийд ч арилжаалсан болно. Одоо Засгийн газарт тодруулбал Эдийн засгийн хөгжлийн яам, бондоос “босгосон” 1.5 тэрбум ам.доллараар чухам юу хийх гэж буйгаа олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэх л үлдлээ.

 

Тус яам чив чимээгүй улс орны хөгжлийн асуудалд санаашран бүтэн зуун хоног бичиг цаас, тооцоо судалгаатай толгой өндийхгүй “ноцолдов”. Үүний үр дүн одоо л гарах учиртай.

 

Ш.Батцогт

Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих