21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийг бүртгэж эхэллээ
“Хүний хөгжил сан”-аас давхардсан тоогоор 349022 иргэн мөнгөө дутуу авсан буюу аваагүй байна. Харин эдгээр иргэдийн мөнгийг ирэх ондоо багтаан олгохоор болоод байгаа бөгөөд 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн бүртгэл өнгөрсөн долоо хоногоос Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүдэд эхэлжээ.
Иргэд бүртгүүлэхийн тулд иргэний цахим үнэмлэх, “Хүний хөгжил сан”-гийн дэвтрийн хамт авч ирэх аж. 2011 онд 33117 иргэн, 2012 онд 83905 иргэн аваагүй байна. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хувааж олгохоор болсон билээ.
Харин одоогийн байдлаар эхний хоёр хэсэг буюу нийт 660 мянган төгрөгийг олгоод байгаа юм.
Ч. Батцэцэг
Эх сурвалж:
URL: