Н.Энхбаяр: Муу явахаар сайн үх
Монгол улсын экс ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын Улсын дээд шүүхэд гаргасан гомдлыг энэ сарын 7-нд буюу ирэх баасан гаригт хэлэлцэхээр болсон. Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнд дөрвөн жилийн хорих ял оноож, Нийслэлийн шүүхээс тус ялыг хэвээр баталсан юм. Тиймээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандсан билээ.Тэрээр өдгөө Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлаас нь шалтгаалан ялаас мултрахгүй хэмээн мэдэгдээд, түүнд холбогдох ялыг цагаатгах, хэрэгсэхгүй болгосон тохиолдолд л суллагдана хэмээн мэдэгдээд байна. Тиймдээ ч ойр дотныхондоо “Улсын дээд шүүхээс миний ялыг хэвээр баталвал дахин өлсгөлөн зарлана. Муу амьд явахаар, сайн үх” хэмээн ярьсан талаар эх сурвалжид өгүүлжээ.
Юутай ч ирэх баасан гаригт гарах Улсын дээд шүүхийн шийдвэрээс хамааран нойтон өлсгөлөн зарлх уу, хуурай өлсгөлөн зарлах уу гэдэг нь тодорхой болно.Өмнө нь арав гаруй хоног хуурай өлсгөлөн зарлаж, амь нас нь дээсэн дөрөөнд очоод байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр дахин амь насаараа дэнчин тавихаар шийджээ.
URL: