Коби Брайнт: багийнхныхаа өгзгийг өшиглөнө гэв

NBA-гийн 2012-2013 оны энэ улирлын хамгийн бүтэлгүй багаар “Лос-Анжелес Лейкерс” нэрлэгдэж буй нь олны анхаарлыг татаж байна. Тус багийн тухайд хамгийн сүүлд даваа гарагт сулхан бүрэлдэхүүнтэй “Орландо Мэжик” багт 113:103-ын харьцаатай хожигдсон. Ингэснээр “Лос-Анжелес Лейкерс”-ийнхэн найман хожил, есөн хожигдолтойгоор бүсийнхээ есдүгээр байрт бичигдэж байгаа аж. Эдгээр сөрөг амжилтуудтай холбоотойгоор “Лос-Анжелес Лейкерс” багийн супер од Коби Брайнт сэтгүүлчдэд ярилцлага өгчээ. Тэрбээр өгүүлэхдээ “Хэрвээ цаашид бүх зүйл сайн болохгүй бол би хувцас солих өрөөн дэх хүн бүрийн өгзгийг өшиглөх болно. Энэ бол багийн бүх тамирчдад байх ёстой хандлага. Бүгд мэрийх ёстой” гэв. Тэрбээр мөн багийн гол тамирчин болох Пау Газолд хандан үндсэн тоглолтоо гаргах тал дээр анхаарах шаардлагатайг онцолжээ. “Лос-Анжелес Лейкерс”-ийнхэн дараагийн тоглолтоо маргааш өглөө “Хьюстен Рокетс”-ийн эсрэг хийнэ.

У. ЕСҮЙ

URL:

Сэтгэгдэл бичих