Долдугаар хорооллын нэг айлын газрыг 40-50 сая тєгрєгєєр vнэлнэ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Хєрєнгє оруулалтын газар, “Хас” банктай хамтран “Нийслэлийн хєрєнгє оруулалт-2011″ мэдээллийн яармагийг єчигдєр  Монголын хvvхдийн ордонд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд НИТХ-ын дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бєгєєд Улаанбаатар хотын Захирагч Г.Мєнхбаяр болон албаны бусад хvмvvс оролцсон юм. Нийслэлийн тєсвийг урьд онуудтай харьцуулбал гурав дахин нэмэгдээд буй єнєє vед хєрєнгє оруулалтын тєсєл арга хэмжээг гvйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгжvvдтэй харилцан дэлгэрэнгvй мэдээлэл солилцож буй нь цагаа олсон ажил юм. Нийслэлээс энэ онд улсад 26.7 тэрбум тєгрєгийг тєвлєрvvлнэ. Энэ хєрєнгийг бvрдvvлэх ажилд аж ахуйн нэгж, татвар тєлєгчид зонхилох vvргийг гvйцэтгэхээр байгаа. Харин єнгєрсєн онд улсад 56.7 тэрбум, 2009 онд 62.7 тэрбум тєгрєгийг тєвлєрvvлж байсан аж. Тvvнчлэн нийслэлд энэ жил 79 тэрбум тєгрєгийн хєрєнгє оруулалттай ажил хийгдэхээс 20 тэрбумыг зєвхєн долдугаар хорооллын айл єрхvvдэд газар чєлєєлєх чиглэлээр зарцуулна. Тухайн хорооллын нутаг дэвсгэр дээр байгаа нэг айлын газрыг дунджаар 40-50 сая тєгрєгєєр vнэлэхээр тєлєвлєжээ. Хамгийн гол нь нийслэлийн иргэд биднээс нэг л зvйлийг шаарддагийг та бvхэн мэдэж байгаа биз ээ. Тэр нь юу вэ гэвэл, олон нийтэд ойлгомжтой, vр дvнтэй, чанартай ажил хийхийг нийт нийслэлчvvдийн зvгээс тухайн ажлыг хариуцагчаас шаарддаг. Єєрєр хэлбэл татвар тєлєгчдийн мєнгийг аваад гvйцэтгэл, vр дvн, чанар гэсэн зорилт тавин ажиллах юм.

Тиймээс чанаргvй ажилд хєрєнгє оруулалт хийхгvй гэсэн vг. Ажил аваад хариуцлагагvй ханддаг тийм байдлыг Улаанбаатар хот дэмжихгvй гэж НЗД Г.Мєнхбаяр хатуу анхааруулав. Мэдээллийн яармагийн vеэр тєсєл гvйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагууд барилгын материалын чанар стандартын шаардлага хангасан материал, тvvхий эдээ дэлгэн тавьж сурталчилсан юм. Мєн нийслэлээс баримталж буй хєрєнгє оруулалтын бодлого чиглэл, тєр, хувийн хэвшлийн тvншлэл, хєрєнгє оруулалтын тєсєл зэргийг хэрхэн зохион байгуулах тухай мэдээлэл, зєвлєгєєг мэргэжлийн байгууллагын зvгээс єгєв.


URL:

Сэтгэгдэл бичих