МУУХАЙ МОНГОЛ ХVН

ЄЧИГДЄР ОРОЙХОН ГЭР РVVГЭЭ ХАРЬЖ ЯВААД ХОЁР ЖИЛИЙН ЄМНЄ СОЛОНГОС ОРОНД ДЄРВЄН САР ХАМТ АМЬДАРСАН ДVV ХVVТЭЙГЭЭ ТААРАЛДЛАА. ХАМТДАА ХОЁР ЄРЄЄТЭЙ ХЄЛСНИЙ БАЙРАНД АМЬДАРЧ БАЙСАН ЮМ Л ДАА. НАДААС ДЄРЄВ ДVV АТЛАА НАМБАЛАГ, СОЛОНГОС КИНОНЫ ЭЕРЭГ ТАЛЫН БААТАР ШИГ ДОНЖ НЬ ТОХИРСОН ХАЛИУРСАН ХАЛИМАГТАЙ, ЯРЬЖ СУУХЫГ НЬ ХАЛЬТ ХАРВАЛ УИХ-ЫН ГИШVVН Ч ЮМ УУ ГЭМЭЭР ТОМ АЛАГ НVДТЭЙ САЙХАН ЗАЛУУ.

Нvдэнд дулаахан даруухан Монгол залуу байр асууж анх уулзахад нь туслахсан гэсэн хvсэл тєрж хажуу єрєєндєє хямдхан суулгахаар тохирсон билээ. Тухайн vед дvv хvv ажилгvй байсан тул сэтгэлээр амархан унана, харин би ажил олдоно санаа зоволтгvй гэж тvvнийг аргадсаар чадах ядахаараа тусалж, хоолыг нь хvртэл даадаг юм даг. Солонгост ирсэн хvн ажилгvй удах биш дээ. Тэр тусмаа дvv хvv шиг Солонгос хэлний бага зэргийн мэдлэгтэй биерхvv залууд ажил олдохгvй байна гэж гонжийнжоо. Арав ч хонолгvй дvv хvv ажилтай боллоо. Ганцаараа байрны хєлс тєлж шатахгvй болсонд тvvнээс дутуугvй би баярласан юм даг. Жаахан зутруу явахдаа “Ахын тусыг хариулна” гээд надаар шар айраг авахуулан ууж байсан дvv хvv маань мєнгєтэй золгосонд би vнэхээр л vнэн сэтгэлээсээ баярласан билээ.Гэтэл “их санасан газар хоосон хононо” гэдэг л болсон доо. Vнэндээ цаг хугацаа гэдэг сонин ажээ. Юуг ч шинээр vлдээхгvй элэгдvvлээд, хуучруулаад хаячих юм. Монголчууд vvнийг нь “гууль нь цухуйх” гэж мєн ч онож хэлсэн байгаа юм шvv.
Дvv хvv бид хоёрын “гууль цухуйж” эхлэв ээ хє. Тэр намайг тоглоом шоглоомоор ёстой vглээ чавганц шиг гар гэж нэрлэх болов. Урьд нь намайг таньж мэдэх хvмvvс vглээ амьтан гэж хэлж байхыг нь сонсоогvй л юм даг. Vглээ хvнд єєрєє ч дургvй хvн л дээ уг нь. Дvv хvvгийн хэлснийг эргэцvvлэн бодож хогоо хая, єглєє ороо хураагаад яв, аяга тавгаа угаа, балиартуулсан хувцсаа далд хий, байрныхаа мєнгийг цагт нь єгєєрэй гээд л олон удаа vглэсэн болохоо сая л би анзаараадхав. Ингээд би дvгнэлт хийж ам ангалзуулахаа багасгах, ахын ёсоор намбалаг байхыг єєртєє тушаасан юм. Гэвч харамсалтай нь би жаахан тэвчээр муутай, заримдаа муухай аашилчих гээд байдаг хvн л дээ.Уужуу дотортой гvндvvгvй монгол эр хvн болох гэсэн чинь харин бvр эсрэгээрээ эргэж хараал урсгасан,тун ч цухалдуу амьтан болоод хувирчихаж билээ. Дєч хvрч яваа тєлєв тvвшин эр хvн гэж єєрийгєє дvгнэж явдаг маань ч салхинд хийсэх мэт замхраад алга болсон юм.Сvvлдээ бvр гэртээ ч орохоос дургvй хvрдэг болчихсон. Ундуй сундуй нохойн хороо шиг мухар єрєєнд гиюvрч суухаар чинь сэтгэл тавгvйтээд тухтай ч хоол ундаа хийгээд идэж чадахаа больдог юм билээ.
Тэгээд л гадуур хооллон “шигдан” хэсч Монгол руу явуулдаг мєнгєний минь тоо ч хумигдаад ирсэн. Єєрєє ч нэлээн турж эцээд царай алдсан юм даг. Уг нь би гэр орон цэвэрлэх, хоол хийх хуваарь гаргаад дvv хvvгээр мєрдvvлэх гээд бvтээгvй. Яаж ийж байгаад л дvv хvvгийн ээлжтэй єдєр єрєєнvvд бємбєгдvvлчихсэн аятай новширч, хоол ч vгvй хоноход хvрдэг байлаа. Дvv хvvгийн завааруулсан бvхнийг орой ажлаасаа ирээд цэвэрлэх гэхээр л єєрийн эрхгvй амандаа муухай vг урсгаад явж байдаг байсан. Нэг хэсэг vнэхээр хэцvv байж билээ. Авгай хvvхнvvд шиг vглэхгvйн тулд жижиг сажиг зvйлийг нь дурсахгvй, гvндvvгvй монгол эрийн дvрд хvссэн хvсээгvй тоглож л явлаа. Гэвч ямар гvндvvгvй гээд байрны мєнгє-нєєс зугатаах биш. Яах аргагvй л миний цалингаас хасагдаад байгаа учир анхнаасаа л єрєєнийхєє хєлсийг хамтарч тєлнє гэж тохиролцсон болохоор бvтэн сайн єдрийн орой болгон дvv хvvг хэдэн вон єгч єрєє тєлєх болов уу гэж горьддог болсон билээ. Vнэндээ дєрвєн сар хамт амьдрахад надад нэг ч удаа гvйцэд мєнгє єгч vзээгvй. Маргааш єгнє, нєгєєдєр єгнє, одоо мєнгє алга гэсээр яаж ийгээд л мєнгє дутуу єгнє. Сvvлдээ миний ч толгой эргээд хэдийг авах, хэзээ авахаа ч ойлгохоо больсон.
Ингэж л амьдарсан болж яваад нэг л єдєр миний тэвчээр барагдаж нvvрэн дээр нь муу vгээ урсгаж “зайл” гээд хєєчихсєн билээ. Харин тэгсэн чинь дvv хvv ч мєчєєгєє єгєлгvй “ “Чи намайг хєєх хэн юм бэ. Би харин их даруухан байгаа шvv.Та битгий давраад байгаарай” гэж айлгачихаад “Єгнє дєє ах минь, єгнє, би ямар огт єгєхгvй байгаа биш дээ” гээд намайг аргалчихсан юм даг. Тvvнээс хойш олон ч удаа ам мурийсандаа. Мєн “Монгол хvн байж хэдэн халтар воноос болж юун ч их сvржигнэдэг юм” гэхээр нь би урдаас нь хэлэх vг олддоггvй бєгєєд, нээрээ ч баахан солонгосчуудын дунд удаад Монголоо алдаж яваа юм болов уу гэж бодоход хvрнэ. Vнэндээ монгол хvн биш гэж хэлvvлэхээс айгаад л тvvний толгойг илээд явсан юм билээ. Тэгж явсаар дvv хvvгийн тодорхойлон хэлснээр “хар ням гариг” болсон юм даг. Тэр єдєр илvv цагийн ажил хийж ядарсан би нам унтаж байтал дvv хvv гаднаас нэлээн согтуу орж ирлээ.
Пижигнэх чимээнээр сэрсэн би босч очоод “Архи уух мєнгєтэй хvн чинь одоо байрны мєнгєнийхєє дутууг бушуухан єгєєдєх гэтэл нэлээн согтуу тэрээр гvйж ирээд намайг цохиод авсан. Би ч барилцаж аваад бєєн юм болсон. Тэр шєнєдєє цурам хийлгvй хоносон ч маргааш єглєє нь би ажилдаа тун ч урамтай явж билээ. 605 номерийн автобусанд суугаад ажил руугаа явж байхдаа би дуулж явсан юм.Учир нь дvv хvvгийн Сувон хотод байдаг хvргэн ах нь ажлаасаа чєлєє аваад vдээс хойш дvvгээ ирж авахаар тохиролцоод байлаа. Цєєн хvнтэй автобусанд амандаа дуу аялан явахад гэнэтхэн л миний дотор “ Би чинь монгол хvн байна шvv дээ гэсэн бодол итгэл тєрж, нvд чийгтэн, бахархсандаа бараг уйлах шахаж явж билээ. Тэр єдєр илvv цаггvй учир зургаа єнгєрєєгєєд гэртээ ирвэл дvv хvvгийн хvргэн ах нь гээд зузаан бор залуу ирчихсэн байлаа. Дєрвєн сарын байрны мєнгєний дутууг хvргэн ахаас нь авч “Монгол хvн байж амьдарсан байрныхаа мєнгийг єєрєє тєлчихєж чадахгvй байна уу” гэж асуун далан таваар нь буулгаж авч билээ. Харин уулзахгvй гэсэн хvнтэйгээ дахин дахин таарна гэгчээр єчигдєр орой харьж яваад тааралддаг байна шvv. Дvv хvv ч гэмээ цайруулж автобусны буудлын хажуугийн бааранд оруулж аяга шар айргаар дайлж байна. Хаа очиж ухаантай залуу тулдаа “Та намайг муугаар бодож явдаг уу. Би тийм ч муухай монгол эр хvн биш шvv” гэж байлаа. Муухай монгол хvн ээ гэж…

ardchilal


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих