Бор шувууг газар авахуулахгүй шүү

Сүүлийн өдрүүдэд МАХН, МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвсэл задрах нь ээ гэсэн яриа тархаж байгаа. Гэвч тус эвслийн бүлгийн ахлагч Г.Батцэрэг үүнийг эрс няцааж байна. Тэрбээр “Эвсэл задарна гэсэн бор шувуу маягийн яриа газар авахгүй ээ.

 

Манай эвслийн гишүүд хурал дээр хэлэлцэж байгаа асуудалтайгаа холбоотойгоор маргадаг ч дээд зэргээр ойлголцдог. Биднийг салгахыг хүссэн хүмүүс байгаа ч бид тэгж амархан задрахгүй шүү” хэмээн мэдэгдэж байна. За ямартай ч эвсэл задрах эсэхийг тэдний эв нэгдэл харуулах биз ээ.

Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих