АНУ-ын шүүх Батаарын асуудлаар хуралдана
Тиранозаурус Батаар үлэг гүрвэлийн ясыг Монголд буцаан авчирах эсэхийг шийдэх шүүх хурал энэ сард товлогджээ. Монголоос хууль бусаар хил давуулан гаргасан гэх хэрэгт сэжиглэгдээд буй Эрик Прокопи Нью-Йорк хотын шүүхэд хандаж “АНУ-ын Засгийн газар Тиранозаурус Батаар үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар хурааж авсан” гэж нэхэмжлэл гаргасан билээ.
Ингэснээр уг асуудал олон маргааныг дагуулж эхэлсэн. Харин Монголын зүгээс Батаарын араг яс нь Монголд харьяалагдана гэдэг нь араг ясны өнгө, Олон улсын шинжээчдийн гаргасан дүгнэлтээр батлагдаж байгаа. Түүнчлэн Эрик Прокопи Монголын нутаг дэсгэрээс үлэг гүрвэлийн яс хайж байсан гэх нотлох баримт олджээ. Мөн арга ясыг 1995-2005 оны хооронд малтан гаргасан нь хэд хэдэн зүйлээр нотлогджээ.
Үүнээс үзвэл Монгол улс холбогдох хуулиа баталснаас хойш энэхүү арга ясыг хилээр хууль бусаар гаргасан байх магадлалтай аж. Иймд Эрик Прокопи АНУ-ын нутаг дэвсгэр дээр өөр улсаас хулгайлж ирсэн зүйл зарсан, гааль дээр худал мэдүүлэг өгсөн, их хэмжээний үнэт зүйлийг олон улс дамнуулан хулгайлсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, гэм буруутай нь тогтоодвол 23 жил хүртлэх ял оноох болвол Тиранозаурус Батаарын араг яс Монголд ирэх нь ээ..
Б.Ширнэн
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: