Иргэдийг тамхи татуулсан албан байгууллагад торгууль ноогдуулна

2013 оны гуравдугаар сарын 1-нээс тамхины хяналтанд оруулсан нэмэлт өөрчлөлтийг мөрдөж эхэлнэ.Тус шинэчилсэн хуульд 21 нас хүрээгүй залууст тамхи худалдахыг хуулиар хориглосон.

 

Мөн гудамж талбайд зогсон эсвэл ТҮЦ -нд ширхэглэн худалдаалахыг, Ерөнхий боловсролын сургуулийн байр, дотуур байрнаас 500 метрийн зайнд, интернэтээр, баар, цэнгээний газар  ч тамхи зарахыг хуулиар хориглосон.Хэрэв тамхины хяналтын тухай хуулийг зөрчвөл 50000 төгрөгийн торгууль төлнө.

 

Албан тушаалтан хууль сахин мөрдөөгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө барагдуулна. Албан байгууллага биелүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр төлүүлэх аж.

Ч. Батцэцэг
Эх сурвалж: “Үнэн.мн”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих