Төрийн тусгай албаны дарга нарт ял ногдууллаа

АТГ-ын дарга нарыг шүүж, ял оноосон нь өнгөрсөн долоо хоногийн хамгийн дуулиантай, олныг шуугиулсан үйл явдал байлаа. Албаны эрх мэдлээ урвуулан ашигласан, төсвийн хөрөнгийг зо риулалт бусаар зарцуулсан, өөрийн ажилтнаа хууль бусаар бүтэн хоёр долоо хоногийн турш тагнаж, чагнасан, улмаар улсын нууц задруулсан, УИХын гишүүн С.Эрдэнийг гүтгэсэн хэмээн буруутгаж, Тагнуулын болон Ул сын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан шалгаад, шүүгчид хоёр өдрийн турш хэлэлцэж, АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт 2-2.4 жилийн хорих ял оноов. Төрийн тусгай албаны удирдлагуудыг нэг өдөр шүүн ял ногдуулж, цагдан хорьсон тохиолдол үүнээс өөр үгүй санагдана.

Төрийн байгууллагын удирдах албан тушаал эрхэлдэг хэн ч бай хуулиа сахин биелүүлэх нь зүй ёсны хэрэг. Гэвч АТГ-ын дарга, түүний удирдлага дор ажилладаг хоёр эрхэм хууль зөрчсөн гэдгийг Чингэлтэй дүүргийн шүүх тогтоов. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүн гэж яригддаг АТГын дарга, дэд дарга нарыг ийнхүү шийтгэсэн нь ардчилсан Ерөнхийлөгч, түүний томилсон Улсын ерөнхий прокурорын явуулсан үйл ажиллагаатай холбоотой гэх хүн ч байна. Авлигатай тэмцэхээ амлан гарч ирсэн Ерөнхийлөгч авлигатай биш АТГ-тай тэмцэж байна гэж нэг хэсэг шүүмжлүүлсэн.

Ийн хэлэх болсон шалтгаан нь Ерөнхийлөгч тангаргаа өрг өж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснийхээ дараачаас хуулийн байгууллагын удирдлагыг дуудаж “Ажлаа өг” хэмээн тулгасан талаар дээр доргүй ярьсан. Ингээд Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорыг албан тушаалаас нь чөлөөлж дөнгөсөн.

АТГ-ын даргыг мөн өөрчлөхөөр эртнээс оролдож, эцэст нь шүүхийн шийдвэр гарч, шоронд хорив. Нөгөөтэйгүүр Н.Энхбаярын найз Ч.Сангарагчаа, экс тэргүүн хатагтай О.Цолмонгийн садангийн хүн гэгдэх Д.Сундуйс үрэн нар авлигын загалмайлсан эцэг хэмээн цоллуулдаг гурав дахь Ерөнхийл өгчийг шалгахгүй хаацайлаад байснаас өөрсөд дээрээ гал дуудчих шиг боллоо. Н.Энхбаярын авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтийг төрийн бус байгууллагуудаас тавьсан юм.

Тус газраас өрг өдлийг нь хянаад Н.Энхбаярын буруутай гэх үйлдэл нотлогдохг үй байна хэмээн хэрэгсэхгүй болгож байсан. Энэ мэт асуудалтай холбогдуулж тэднийг өөрчл өхөөс өөр аргагүй болсон байхыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр, удирдлагаасаа өгсөн тушаалыг гүйцэтгэсэн Гүйцэтгэх албаны дарга залууд ял ногдуулсан нь шүүгчид арай л дэндүүлчихэв үү дээ гэх хүн ч байна. Уг нь Гүйцэтгэх ажлыг хуульд ил аргаар явуулна гэсэн заалт байдаггүй юм гэсэн.

Тиймдээ ч нотлох баримт цуглуулахын тулд Э.Амарбатыг тагнаж чагнасан гэдэг юм билээ. АТГ-ын Мөрдөн шалгах албаны экс дарга Э.Амарбат албан тушаалаа ашиглан, мөн л улстөрчдийн золиос болж, тэдний дарамт шахалтад орж, зарим нэгнийх нь өдүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох гэж байсныг нь мэдсэн дарга нар нь гүйцэтгэх ажил явуулсан гэж хууль хяналтын байгууллагад тайлбарласан гэдэг. Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын дарга, дэд даргыг УИХ-ын зөвшөөрөлгүй цагдан хорих, баривчлахыг хориглосон байдаг. Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төг өлдөр болсон бол огцруулсанд тооцохоор заажээ.

Гэтэл мөн л хууль хэрэгжүүлэгч байгууллага шүүх хуулиа зөрчин тэднийг цагдан хорих шийдвэр гаргалаа. Нэгэнт УИХ-ын зөвшөөрөлгүй халдах эрхгүй албан тушаалтнуудыг шүүгчид цагдан хорьсон нь Монголд хуулийг сахидаг, биелүүлдэг газар байна уу гэж хүмүүсийг эргэлзэхэд хүргэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих