МАХН Засгийн газраас гарахаар боллоо
МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнөөдөр орой хуралдаж, түрүүхэн өндөрлөлөө. Уг хурлаар МАХН-ын дарга Н.Энхбаярт оноосон ял болон өрнөж буй үйл явцыг хэлэлцэж үзээд, дөрвөн шийдвэр гаргасан тухай тус намын Хэвлэлийн албанаас мэдээллээ. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаярт ял тулган хорьж байгаа нь улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт хэмээн МАХН-ынхан үзжээ. Мөн “Энэхүү хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохгүй өнөөг хүрсэн учир” гэсэн шалтгаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа МАХН-ын гишүүддээ Засгийн газраас гарахыг даалгасан байна.
Түүнчлэн тус намаас өгсөн мэдээлэлд “Энэ үйл явдалтай холбоотойгоор улс оронд тогтворгүй байдал үүсвэл хариуцлагыг МАХН үүрэхгүй болохыг хариуцлагатай мэдэгдэж байгаа” тухай онцлоод байна. Хурлаар хэлэлцсэн өөр нэг асуудал нь МАН-ын нэр бүхий гишүүдийг АТГ-т шалгуулах тухай байжээ. Ийнхүү шинэчлэлийн засгийн газар баяртай болох нь тодорхой болж байна.
Даяармонгол
URL: