Монгол орныг ургамал зүйн талаар судлах гурван жилийн төлөвлөгөө

Монгол орныг ургамал зүйн талаар судлах гурван жилийн төлөвлөгөө

1925 оны 12 дугаар сарын 28

Судалгааны зорилго: Монгол орны бэлчээр, түүний хувиарлалт ба уул, хөвчөөс хамаарах хамаарлыг тайлбарлан тодорхойлох, уулын ургамлын бүрхэвчийг хамгаалалтын хийгээд чийг хувиарлагч ач холбогдлыг тодорхойлох, бүслүүр ба ургамлын нэн чухал төрөл зүйлүүдийг зураг дээр тэмдэглэх.

Судалгаа явуулах нутаг дэвсгэр: Монгол нь уул судлалын хувьд: Монгол Алтай, Хангай, Дорнод хязгаарын нуруудын тогтоц гэсэн гурван том бүсэд хуваагдана. Үүнд тохируулан тус орныг гурван том хэсэгт тухайлбал: Хангайн, Зүүн өмнөд Алтайн, Хэрлэн болон Онон голын эх хооронд орших ба түүнээс зүүн өмнөдөд Хятадын хил хүртэлх уулсын бүс гэсэн гурван том огтлолд хуваан үзэх хэрэгтэй.

Хэрэв эдгээр газруудыг тус улсын гол хотуудтай холбон тэмдэглэвэл дараах бүс нутгууд: 1. Өргөө, Улиастайн хоорондох, 2. Улиастай, Говь цөлийн хоорондох, 3. Өргөө Манжуурын хилийн хоорондох зэрэг болно.

Судалгааны төлөвлөгөө:

1. 1926 онд Өргөөд бэлтгэл хийх. Идэр, Тэс голууд мөн Сангийн далай нуурын хоорондох усны хагалбар руу явах. Хөвсгөлийн хойд, Байдрагийн болон Онгийн голын өмнөд хөндийгөөр сонирхон аялах. Эргэж ирэх.

2. 1927 онд Өргөөгөөс Улиастайд өвөл бэлтгэлээ гүйцээх. Дөрөө нуур, Олон давааны Алтан огтлол, Цайдам нуур, Арц Богдын нуруу,  Гурван сайхан уул руу аялах. Өргөөд буцаж ирэх.

3. 1928 онд Өргөөд бэлтгэл хийх. Хэрлэн явах, Батхан уул, Хөлөн буйрын тал, Хэрлэн, Ононгийн хоорондох уулархаг нутагт ажиллах, буцаж ирэх.

Эдгээр гурван чиглэл нь Монгол орны ургамлын янз бүрийн төрөл зүйлүүдтэй танилцуулж, тэдгээрийн хувиарлалтын гол зүй тогтлыг илрүүлэх боломжийг нээх бөгөөд мөн түүнчлэн шаардлагатай бүхий л лавлагаа болон дүгнэлт хийхэд хангалттай баттай хэрэглэгдэхүүн өгөх юм.

Академич В.Комаров 1925.12.28 гэжээ

ТБТ-ийн архивч Г.Ганзул

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих