МАН Эрх баригчдад хавтгайдаа цохилт өглөө
МАН-ын бүлгийн хуралдаан дөнгөж сая өндөрлөж мэдээлэл хийлээ.
Тус бүлэг МУ-ын Ерөнхийлөгчөөс санаачилсан УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүйн улмаас хэлэлцээгүй. Тиймээс энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болсон гэдгийг хуралдааны эхэнд хэлэв. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын үйл ажиллагаа гацаанд орсонд олонхи дүгнэлт хийх ёстой.АН-ын бүлгийн 10 –аад гишүүн гадаадад явж байсан нь ирц хүрэхгүй байх нэг шалтгаан болсон. Нөгөөтэйгүүр УИХ –ын удирдлага их хурлаа залж авч явж чадахгүй байгаагаас төрийн ажил гацахад нөлөөлж байгаад МАН-ын бүлэг шүүмжлэлтэй хандлаа.
МАН –ын бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь бондоос орж ирэх мөнгийг юунд, хэрхэн зарцуулах вэ гэдэгт анхаарлаа хандуулжээ.. Тодруулбал 200 орчим тэрбум төгрөгийг малчдад урамшуулал олгох замаар үндэсний үйлдвэрлэлээ сэргээнэ. Эхний ээлжинд малчдад 140 тэрбумын зээл олгохоор төлөвлөөд байгаа гэнэ. Арьс ширээс гадна мах, сүү нийлүүлэгчдээ хэрхэн урамшуулах вэ гэгийг мөн ярилцсан аж. Ингэхдээ Бонд ихээр гаргах нь өрийн асуудал учраас үүнд ажлын хэсэг гарган үр хойчдоо их өр үлдээхгүйн төлөө ажиллах болно гэдгээ МАН-ын төлөөлөл хариуцлагатайгаар мэдэгдлээ.Шинэчлэлийн засгийн газар бондын мөнгөөр дараа нь тэнгэр ниргэсэн ч яахав гэдэг аргаар асуудалд хандаж байна.Тиймээс 1,5 тэрбумын бондыг ийм ийм бүтээн байгуулалтад зарцуулна гэсэн шийдвэрийг УИХ гаргах нь илүү хяналттай гэж МАН-ын бүлэг үзэж байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд 300 тэрбум төгрөгийн бонд гаргсан. Үүнээс 275 тэрбум төгрөгийг ноос үйлдвэрлэгчдэд зээл хэлбэрээр очсон. Тэдгээрийн үр дүнг өнөөдөр эргэн ярилцах шаардлагатай байгаа гэнэ.
МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн өөр чухал асуудал нь орон нутгийн сонгуулийн дүн байлаа гэдгийг бүлгийн дэд дарга УИХ-ын гишүүн Д.Оюунхорол .онцоллоо. Тухайлбал МАН энэ удаагийн сонгуульд амжилттай оролцсон гэж үзэж байгаа гэнэ. Энэ талаар УИХ-н гишүүн С.Бямбацогт: “ МАН 21 аймгийн 9 –д нь ялалт байгуулсан бол 10 аймагт АН, үлдсэнд нь тэнцсэн. Нийслэлд мөн л МАН 4 дүүрэгт ,АН мөн 4 дүүрэгт тус тус ялалт байгуулж, нэг дүүрэгт тэнцүү санал авчээ. Өөрөөр хэлбэл АН хавтгай ялалт байгуулсан бус хавтгайд нь хариу цохилтыг өглөө” гэдгийг онцлов.
Өнөөдрийн байдлаар МАН ялсан аймаг, сумдаас засаг даргыг иргэдийн саналаар томилох асуудлыг ажил хэрэг болгож байна. Тухайлбал Дорнод, Хөвсгөл аймагт Засаг даргад нэр дэвшигчийн нэрийг Ерөнхий сайдад өргөн бариад байгаа аж. Харин Ерөнхий сайд улс төржиж өөрийн намын хүнийг засаг даргаар томилох гээд байна гэсэн яриа ч мөн байна.
Энэ үеэр яригдсан бас нэг чухал асуудал бол санал хураах машин байлаа. Өөрөөр хэлбэл нууц байх ёстой санал ил болж байгаа. Өөрөөр хэлбэл АН-аас бусад бүх нам санал хураах машинд асуудал байна гэж мэдээлж байсан. Баян-Өлгий аймагт хүчинтэй 570 саналын хуудсыг хүчингүйд тооцсон. Мөн Хан-Уул дүүрэгт асуудал ихээр гарч байгаа. Дээрх асуудлуудыг нэг мөр болгох нэн шаардлагатай байна гэдгийг мэдээллээ.
www.bolod.mn
URL: